Сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар барилдах эрхээ хасуулаад байсан Улсын гарьд Ө.Бат-Орших шүүхээр явсны эцэст барилдах эрхтэй болсон талаар мэдээлж байсан билээ. Харин энэ жил сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан юм.

Тэгвэл Улсын гарьд Ө.Бат-Орших өнөө жилийн наадамд барилдахгүй өнжих болсноо мэдэгджээ. Тэрбээр “Монголын нийт ард түмэн, тэр дундаа монгол бөхийн үнэнч үзэгч, бөхийн хорхойтнууддаа миний бие энэ жил буюу Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдахгүй болсноо мэдэгдэж байна. МҮБХ нь надаас ямар нэг тайлбар авахгүйгээр, өөрт мэдэгдэлгүйгээр “барилдах эрх” хаслаа хэмээн фэйсбүүк болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан.

Энэ асуудлаар БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх барилдах эрх хассан нь хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гаргаад байгаа билээ. Хэдийгээр шүүхээр миний барилдах эрх сэргэсэн ч монгол төрийн наадам элдэв үймээнгүй, хэрүүл будлиангүй сайхан болж, монгол түмэн минь эвдрэл, хагарал, талцалгүй сайхан наадаасай гэж хүсэж энэ жил үзэгчийн суудлаас наадам үзэхээр шийдлээ. Намайг дэмжиж, харж, хүлээж суусан дэмжигч олон түмнээсээ хүлцэл өчье. Монгол түмэн минь магнай тэнэгэр сайхан наадаарай. Бид эвтэй байхдаа дийлдэшгүй байсныг түүх гэрчилнэ”гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн