МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид хандав

МҮБХ-ынхон өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа.

Албан бичигтээ “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэхчлэн олон ноцтой баримтуудыг дэлгэжээ. Мөн тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна. Ингээд архивын бичлэг болон Ерөнхийлөгчид хандсан албан бичгийг үзнэ үү.


36857648_1861769067179088_8191474172254224384_n МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид хандав
36898659_1861769130512415_3730323132599238656_n МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид хандав

22 сэтгэгдэлтэй

  1. Энэ арай дэндэж байна.Тэр үед хэн ч маргаж байгаагүй аваргыг үнэхээр хүндэтгэж харьцаж байсан болохоос та нөхдүүд шиг жудаггүй харьцаж байсангүй.Аварга бол үнэхээр тасарсан байсан шүү дээв Хүрэлбаатар болимоор юм.

    Хариулах
  2. odoo bolitsgoo margaash naadam, olon zuun jil ard tumen xiigeed tur susegten olnoo tsenguulj irsen mongol buhiin zuleg nogoon devjee unuudriin ta nuxdiin xalx durvud gesen 2 taltsliin es busiin busarmag zuilseer negniigee dairj gutaan doromjildog talbar bish ard tumen xarj bgaa shuu…….. zugeer sxan naad

    Хариулах
  3. Би үнэхээр гутарч байна монгол уужуу тайван ухаан хүлээцтэй байдал хаана хэдийд алга болоо вэ уг нь сургадаг Ү.Хүрэлбаатар сонсдог бид нар байтал юу бичиж орхио вэ монгол хүний зан чанар энд хүрээд өндөрлөө гэж үү ийм утгагүй зүйл бичиж өргөдөл гаргахаа болио Хүрэлбаатар гуай таны өмнөөс би ичиж үхлээ хүүхдүүдийн хэлдгээр түмпэн дүүрэн шараа

    Хариулах
  4. Энэ одоо Баянмөнх аварга өөрөө нэр хүндээ унагаах юм даа. Баянмөнх атаархаж үхчихгээд байдаг юм байх даа.
    Мөнхбат аварга байсан бол ингэж ярьж чадах бол уу. Өөрөө жинхэнэ яаж барилддаг байсан аа санадаг байгаа.

    Хариулах
  5. Өгөр халхууд аа, та нар хүн шиг байгаарай! Танай Занабазар гэгч Манжийн бууны нохой Монголоос урваж, тусгаар тогнолыг нь Манжид алдсан, мөн дараа дараагийн олон ноёд Манж, хятадад хүргэн орох нэрээр Монголоо худалдаж байсан. Энэ цагийн бөх гэх олон хүн, түүний дотор “тоос сорогч” хочид Бат-Эрдэнэ гэгч шуналын бузар УЛСЫН НААДАМД олон удаа шороодсон ч түүнийгээ булхайцан давсан болж, наадмын түрүү луйвардаж байсан. ЭДГЭЭР УРВАГЧ, ЛУЙВАРЧДАА ӨМӨӨРЧ БАЙГАА БОЛ ТА НАР ТЭД НАРТАЙГАА АДИЛ АРЧААГҮЙ АМЬТАД МӨН. МОНГОЛ УЛСЫГ ТА НАР БИШ, УГИЙН УХААН СЭРГЭЛЭН, БИЛИГ ОЮУН ИХТ БУРИАД, БАЯД, ДӨРВӨД, ОЙРДУУД АВЧ ЯВАА ЮМ ШҮҮ!

    Хариулах
  6. Хэ хэ. “60 тэрбум” гэгчийн бичлэг эхлээд -2 минут байсныг Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн амилуулаад 90 минут Одоо бүр 3 цагийн бичлэг болоод зогсохгүй энэ туршлага маш нь хурдацтайгаар хүрээ. хязгаар нь өргөж тэс өөр салварын хүмүүс тэс өөр үндэсний бөхийн сэдвээр бичлэгтэй маргаан дэгдээв бололтой .Бүр 1987 оноос эхлэн маргаан дэгдээж одоохондоо арайл бичлэг мичлэг гараагүй л байна. Тэр үед бичлэг хийж байгаагүй ч байж мэдэхээ. Оюун-Эрдэнэ булган сүүлтэй талцалын сүнсийг дуудан ирүүлж амилууллаа л даа. Энэ бүгдийн загалмайлсан эцэг нь Болд буюу очроор огтлогч.эх нь Оюунгэрэл Цэдэндамба нар болой. Дэлгэрүүлэн түгээж талцал,хагралын үрийг тавигч эцэг нь Оюун-Эрдэнэ болой. “сайн үйлс дэлгэрэх болтугай” ум сайн амгалангаар төгсөх болтугай

    Хариулах
  7. Батэрдэнэ сайн бөх ч муу аргаар өрсөлдөгчөө бөхөө нухаж цуцааж барилддаг найрааг дэлгэрүүлэхэд монгол бөх мөхөөж бгаа нөхөр

    Хариулах
  8. yostoi ganz ner hyndtei Darhan abragaar maani oroldoh yhaan hend tereb?…endees ehleye?gehdee ta nar yrid barildaj baisan behchyyd bygdeeree saihan har chagaangyi hymyys yy?Hereb tiim bol ali ert zarlah baisiim daa,alibaa hynd sain muu tal bii!harin B.Baterdene abragad bol muu tal ni baga sain tal ni iluu ikhe bii syy!byy ataarhzgaa!!nobsnyyd aa!!!ta nar iimeesee l eblelden negdej chadahgyi edii hyrtel er serend barigdaj eedee garahgyi yabaa chini ynen!dahiad Darhan abraga ryy mini dairah yum bol darhan han yyl,dalai taban han bogdyyd hilegnene syy!!!!

    Хариулах
  9. монгол бөхийн ноён нуруу жудагтай аварга бол 12 удаа түрүүлсэн бат-эрдэнэ аварга шүү дээ. баянмөнх гуай одоо болих хэрэгтэй дээ хөгширсөн хойноо хамаг нэр хүндээ алдах вий дээ. Хүн өтлөхдөө сайхан жудагтай өтлөх хэрэгтэй шүү.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.