“Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хүрээнд “Бид давтагдашгүй” хувцас загварын шоу долдугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор БСШУСЯ-ны Соёл урлагийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас санаачлан зохион байгуулжээ.

Тус ТББ-аас 2013 онд “Тэргэнцэртэй иргэд”-ийн хувцас загварын шоу, 2014 онд “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнийг зохион байгуулж байсан юм. Энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон дауны хомсдол, гар хөлний протезтэй, саажилт, тэргэнцэртэй гэх мэт төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй нийт 30 орчим залуусыг оролцуулсанаараа онцлогтой ажээ.

Хүн бүрийн давтагдашгүй чанар, гоо сайхныг хувцас загварын урдагаар илэрхийлэх хөгжлийн бэрхшээлтэй залуус, мэргэжлийн загвар өмсөгчид оролцсон уг загварын шоунд загвар өмсөгч залуус үндэсний брэнд, монгол залуусын биенд тохируулж урладаг “Urban Jeans”-ийн хувцсыг толилуулсан байна. Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог бөгөөд манай улсад анх удаа ийм төрлийн шоу болсноороо онцлог юм.

hogjliin berhsheeltei irgediin zagwar

hogjliin berhsheeltei irgediin zagwar

hogjliin berhsheeltei irgediin zagwar

hogjliin berhsheeltei irgediin zagwar

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн