Сармагчин дээр туршсан ДОХ-ын вакцин амжилттай болжээ

Үхлийн аюултай энэ өвчин анх манай улсад 1992 онд бүртгэгдэж, өвчилсөн 24 хүн нас барсан байдаг. Түүнчлэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж.

Дэлхийн сая сая хүн энэхүү өвчнөөр халдварлан нэрвэгдэхийн хэрээр олон улс даяар өвчнийг анагаах, өвчний вирусыг устгах олон эм бэлдмэл тасралтгүй туршаар ирсэн. Тухайлбал хамгийн сүүлд буюу 2018 дөрөвдүгээр сард Оросын эрдэмтэд гарган авсан ДОХ-ын эсрэг эмээ клиник туршилтад оруулахаар зэхэж буй юм.

Олон Улсын эрдэмтэд ХДХВ/ДОХ-ын вирусын эсрэг вакциныг эхний шатанд амжилттай туршжээ. Эрдэмтэд эхний шатны туршилтаар хүнд ямар хэмжээтэй тунгаар хэрэглэх, хэр аюулгүй болохыг нь тогтоодог байна. Эхний шатанд туршихад ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй ба хүн, бичний дархлаа хариу урвал үзүүлсэн гэж өнгөрөгч Баасан гарагт нийтлэгдсэн судалгаанд бичжээ.

Энэхүү судалгаанд Өмнөд болон Зүүн Африк, Тайланд, Америкийн халдвар авах бага эрсдэлтэйд тооцогдох 393 эрүүл хүн, 72 бич хамрагдсан байна. Шинэ вакцины дараагийн шатны туршилтад илүү олон тооны, халдвар авах өндөр эрсдэлтэй хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Уг вакцин нь сүүлийн 35 жилд эхний шатны туршилтыг давсан таван вакцины нэг аж.

Манай улсад энэхүү заналт өвчин аюулын харанга дэлдээд буй. Тодруулбал, Улаанбаатар хотод энэ оны дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллэсэн. Өнгөрч 2017 онд 24 тохиолдол шинээр оношлогдсон бүртгэгдсэн байдаг.

2 thoughts on “Сармагчин дээр туршсан ДОХ-ын вакцин амжилттай болжээ

  1. uhnaa 2018-07-10 14:54 at 14:54

    SARMAGCHIN DOX bol UHNUUD DOX****

    Хариулах
  2. Нэргүй 2018-07-10 20:34 at 20:34

    Хэдэн 1000 байгаа даа.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн