“Эмоци” продакшны жүжигчин Тэмка “Яг түүн шиг” шоунд үзэгчдээс үнэхээр өндөр үнэлгээ авч чадсан оролцогч. Түүнийг түрүүлнэ гэж найдаж байсан хүмүүс маш их байсан юм. Гэвч финалын шатанд дуучин Нацагдорж шалгарч Тэмкагийн фанатууд сэтгэл дундуур үлдэв.

Гэхдээ л тэр мэргэжлийн дуучин биш ч тайзыг бүрэн дүүрэн эзэгнэж, яг тэдэн шиг байж чадсан гэдгийг үзэгч олон харсан биз ээ. Ийм л авьяас, чадварын дундаршгүй ундарга болсон жүжигчин залуу саяхан дуучин Идэржавхлангийн хуримын арга хэмжээний үеэр  папараццичдын дуранд буужээ.

Түүнийг ханийнхаа сайн халамжит эр нөхөр гэж мэдэх нэг нь ярьдаг. Тэр нь ч үнэн бололтой. Тэрээр цаг үргэлж эхнэр Нарансолонгоо гараас нь хөтөлж, мөрөөр нь тэврэн явах ажээ. Тэдний гэр бүлд аз, жаргал уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн