Наадмын тасалбарыг 150 мянган төгрөгөөр шаглаж заржээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 7-ноос буюу өнгөрөгч бямба гарагаас худалдаалагдаж эхэлсэн. Гэтэл өдөртөө зарагдаж дууссан байна.

Суудлын тоо хангалтгүйн улмаас наадмын тасалбарыг өндөр үнээр дамлан зарах явдал ихээр гардаг. Энэ жил шагийн билет 100-150 мянган төгрөгийн үнэд хүрчээ.

Наадмын тасалбарыг Нийслэлийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, ЧГД-т байрлах “Оргил” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулж байна. Наадмын багц тасалбарын үнэ нэмэгдээгүй 16-24 мянган төгрөгийн үнэтэй хэвээр байна.

5 сэтгэгдэлтэй

  1. Ажил хариуцсан хоолны сав арын хаалга татаасны амьсгаануудын хийж байгаа ажил,ийм л юмнууд ажил хариуцсан нэртэй орон тоо бөглөөд татварын мөнгө цуслаад сууж байгаа шүүдээ.

    Хариулах
  2. tegelgyi yahab dee?zeb syy dee!!chengeldeheen yadaj 60 myangan hynii syydaltai sine chengeldeh baribal syy?gadniihan bolon dotoodiinhand astai yu?…daanch ene darga nar ajil hiihgyi yum daa!tegeed naadah dyrtai hymyys hoino doo!chag ye ikhe eerchilegdej baina syy!!!

    Хариулах
  3. Шинэ цэнгэлтэхээ хурдан барихгүй бол болохгүй нь дээ.Эргэн тойрон цагдаа дүүрэн эд нар хаалган дээр зогссоноос хаана билет шаглаж байна түүнийг олж барих хэрэгтэй ингэж өөхшүүлээд яриад өнгөрдөг болохгүй шүү дээ. Зохион байгуулалт муу л байна даа.Билет зарж байгаа газар маш сайн хяналт тавих хэрэгтэй.Тэр нөхдүүдийн ажил байх шүү.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.