Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хятадын эрх баригчид шувуутай адил харагддаг дроноор иргэдээ хянаад эхэлжээ – updown.mn

Хятадын эрх баригчид шувуутай адил харагддаг дроноор иргэдээ хянаад эхэлжээ

Тэнгэрт нисэж яваа шувуунд ч итгэхэд хэцүү цаг үе ирж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид шувуутай адилхан харагдах хяналтын дрон зохион бүтээж туршиж байгааг “South China Morning Post” сонин өнөөдөр мэдээлжээ. Одоогоор цэрэг армийн, засгийн газрын 30 гаруй байгууллага нийт таван мужид ийм дрон ашиглан иргэдийн үйлдлийг хянаж байгаа гэнэ.

Тэдний дотор салан тусгаарлах хөдөлгөөн үе үе гардаг Шинжааны автономит муж багтаж байгаа ажээ. “Dove” буюу “Тагтаа” гэх нууц нэртэй уг төслийг баруун хойд Хятадын Сиань хотын политехникийн их сургуулийн профессор Сон Бифэнь удирдаж байгаа гэнэ. Тэрээр өмнө нь Азийн анхны тавдугаар үеийн сөнөөгч онгоц Chengdu J-20-ийг зохион бүтээх төсөл дээр ажиллаж байжээ.

Хуурамч шувуу нь жинхэнэ шувуутай адил далавчаа дэвдэг, хос цахилгаан хөдөлгүүртэй, өндөр нягтралтай камер, GPS систем, хиймэл дагуулд мэдээлэл дамжуулах чадвартай гэнэ. Одоохондоо бага хүрээнд туршиж байгаа ч яваандаа өргөн хүрээнд ашиглагдах ирээдүйтэй гэж шувуу шиг дроны талаар зохион бүтээгчдийн нэг нь ярьжээ.

Эх сурвалж: South China Morning Post

One thought on “Хятадын эрх баригчид шувуутай адил харагддаг дроноор иргэдээ хянаад эхэлжээ

  1. иргэн 2018-06-26 10:36 at 10:36

    Энэ хиймэжл шувуугаар манай улс гаалийн хяналтыг хийжу эхлэх юмсан. Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялаг хэдхэн нөхөд л ямарч татваргүй гадагш зөөж байгааг гэдэг хадалт оргүйч биш. Зөвхөн хүний оролцоогүй хяналт л үнэнийг тогтооно. Шинжлжх ухаан технологийн сүүлийн үеийн ийм олотыг гаднаас болон манай залуучууд ч хийнэ дээ. Төр дэмжлжг л үзүүлээд энэ асуудлыг онцгойлон авч үзээсэй.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн