Зимбабвегийн Ерөнхийлөгчийн аминд халдахыг завджээ

Зимбабвегийн Ерөнхийлөгч  Эммерсон Мнангагваг санаатайгаар хөнөөхийг завдсан байна. Өнгөрсөн бямба гаригт хөгжлөөрөө хоёрдугаарт ордог Булавайо хотын цэнгэлдэх хүрээлэнд сонгуулийн кампанид ажлын хүрээнд зохион байгуулсан цуглааны үеэр үг хэлж байхад нь халджээ.

Түүнээс ердөө хэдхэн метрийн зайд бөмбөг дэлбэрч, 10 гаруй хүн шархдсанаас гурвынх нь бие хүнд байна. Зимбабвегийн хоёр Дэд Ерөнхийлөгч мөн хоёулаа хөнгөн гэмтжээ. Ерөнхийлөгч Э.Мнангагва ирэх сарын 30-нд болох парламентийн сонгуулийг угтан сөрөг хүчнийхний гол “түшиц” газрын нэг болох Булавайод дэмжигчидтэйгээ уулзахаар очоод байж.

Халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, 156 хүн шархджээ. Этиопийн ерөнхий сайд уг хэргийг Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчид үйлдсэн хэмээн үзэж байна.

Сонгуульд ялах магадлал нь хэдий өндөр байгаа ажиглагчдын онцолж буйгаар Э.Мнангагва өнгөрөгч арваннэгдүгээр сард төрийн тэргүүн болсон юм. Ирэх сарын сонгууль Р.Мугабег анх засгийн эрхэнд гаргасан 37 жилийн тэртээх сонгглиас хойших Зимбабвегийн анхны сонгууль болно. Мөн олон улсын ажиглагчид оролцох эрхтэй 2002 оноос хойших анхны сонгууль юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн