УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Үнэн ба худал”

Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 1.

Худал: 2018 оны 4-р сарын 21-ний өдөр МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат  дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, МҮБХ талаас улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, дархан аварга Х.Баянмөнх, улсын начин Ц.Дуламсүрэн нарыг оролцуулан эвлэрлийн комисс байгуулсан ч МҮБХ-ны санхүүд аудит оруулан шалгуулах, допингийн шинжилгээг “Аварга” дээд сургуулийн ажилчдаас бүрдсэн комиссыг өөрчлөх, Бөхийн Өргөөг МҮБХ-ны өмчид бүртгүүлэх саналыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүлээн аваагүйгээс эвлэрэх боломжгүй болсон

15299017885b3072dcb0964 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 2

15299005015b306dd5ec178 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

Худал: 2018 оны 6-р сарын 15-ны өдөр Б.Бат-Эрдэнийн талаас дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Мягмарсүрэн, улсын гарьд Рагчаа, МҮБХ талаас тэргүүн Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат нар уулзаж Эвлэрлийн гэрээ байгуулахаар санал нэгдсэн ч дархан аварга Б.Бат-Эрдэнэ татгалзсанаар эвлэрэх боломжгүй болсон.

Б.Бат-Эрдэнэ: Би МҮБХ-ны албан ёсны тэргүүн

Худал: 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Газар МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүн гэдгийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй бөгөөд өөрийгөө тэргүүнээр бүртгүүлэх гээд өргөдлөө өгөх нь дээрх байгууллага бүртгэхээс татгалзсан.

Б.Бат-Эрдэнэ: Надад МҮБХ-ны албан ёсны тамга, гэрчилгээ байна

15299016845b3072747be64 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"15299016735b307269a652b УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

15299004765b306dbc691c7 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"15299004675b306db31eebc УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

Худал: 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газраас 670 тоот шийдвэрээр Б.Бат-Эрдэнийн хэрэглэж байгаа тамга, гэрчилгээг хүчингүй болгожээ.

15299017045b307288e0b38 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"15299016805b3072701f9af УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"15299016995b307283da241 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

15299004965b306dd00b6e8 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

15299004715b306db7e0728 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"15299004905b306dcadb89e УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

Б.Бат-Эрдэнэ: Допингийн Эсрэг Төв надтай, миний Аварга Дээд Сургуультай ямар ч хамааралгүй

Худал: Допингийн Эсрэг Төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат нь Аварга Дээд Сургуулийн захирал, их эмч Э.Энхсанаа нь Аварга Дээд Сургуулийн багш, Энхсанаагийн нөхөр Энх-Амгалан нь Допингийн Эсрэг Төвийн хяналтын ажилтан, Энх-Амгалангийн ахынх нь  хүү Хайдавдорж нь мөн Допингийн Эсрэг Төвийн хяналтын ажилтан. /байгууллагын танилцуулгаас нь харж болно/

Б.Бат-Эрдэнэ: Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон хурал болоогүй

Худал: Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолуудыг Р.Нямдорж 16 жил биелүүлээгүй учир 2017 оны 5-р сарын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага албадан биелүүлж Их Эеийг хуралдуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон байна.

15299016955b30727f2344c УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

15299004855b306dc5ee4d6 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

Б.Бат-Эрдэнэ: Р.Нямдорж гуайн үед МҮБХ-ны сайн, шударга, найраа, допингийн эсрэг ажилласан

Худал: 2017 оны Улсын наадамд өөрийнх нь нутгийн, гарын шавь улсын арслан О нь 3 хуруугаа гарган тохироо  хийж унаж өгч, найраа  хийсэн. Мөн оны наадамд улсын аварга Санжаадамба учраа бөхөө давсан ч унасанд тооцсон. 2016 оны улсын баяр наадамж улсын арслан Бүрэнтөгс учраа бөхөө давсан ч дахин барилдуулсан. 2017 онд 14 бөх допинг хэрэглэсэн гэж мэдэгдэж байсан ч тав болсон. Есөн бөх нь сураггүй болсон. Шинжилгээ авдаг Допингийн эсрэг төв нь Аварга дээд сургуулийн захирал, багш, ажилчид, тэдгээрийн нөхөр, хамаатан садангуудаас бүрдсэн. Жил бүр энэ төвд нийт бөхчүүдийн өмнөөс их хэмжээний мөнгийг шилжүүлдэг.

Б.Бат-Эрдэнэ: Бөхийн Өргөө МҮБХ-ны өмчид байгаа

Худал: 2018 оны 4-р сарын 19-ны өдрийн Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газрын албан бичигт “…МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө манай мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн байна. Мөн 2018 оны 5-р сарын 02-ны өдөр Д.Данзан хэвлэлийн хурал хийхдээ “…Бөхийн Өргөөг МҮБХ-ны нэр дээр бүртгүүлээгүй, бүртгүүлэх албагүй”.

15299016905b30727a178bb УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"15299004815b306dc13ffb7 УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Үнэн ба худал"

Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аваргын юу үнэн бэ?

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/25983ecda

6 сэтгэгдэлтэй

  1. Ээ дээ. Баянмөнх өө намбатай өтлөөч дээ. Монголын ард түмнийг “тэнэг” мэт бүү бодооч. Хэн Монгол бөхийг хуваагдалд хүргэв. Баянмөнх. Бөхчүүдийн яс үндсээр нь хувааж байна гэж эхлэж хашгирав. Бас л Баянмөнх, Сэргээш хэрэглэсэн бөчүүдийг улсын баяр наадамд барилдуулна гэж хэн зүтгэв. Баянмөнх. Наадмыг наадам биш болгоно гэж хэн хэлэв. Нөгөө Баянмөнх. Нэг иймэрхүү л зураг буугаад байна даа.

    Хариулах
  2. Баянаа аварга нас жудгаа бодоод хэрүүлийн бузраа болимоор юм. Гацууртад байдаг тансаг өргөө цогцолбортоо насны жаргалаа эдлээч.

    Хариулах
  3. Үндэсний бөхөө дээдэлдэг ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн бөхчүүд нь одоо хүртэл учраа олж чадахгүй, талцаад, хэмлэлдээд, далд явуулга, хэрүүл уруул хийгээд байхаар бид яаж амар тайван амьдрах болж байнаа. Та нарын хэн нь ч юу ч гэж цэцэрхсэн, хэн ч та нарыг зөвөөр хүлээж авахгүй. Зүгээр л зүлэг ногоон дэвжээн дээрээ ёс жаягаа баримтлаад ард түмнээ баясгаж болохгүй нь уу. Та бүхэнд үнэхээр гутаж байна. Ичих хэрэгтэй, мөнх юм шиг бүү авирла, бүү хэмлэлд. Ёс жудгаа дээдэл.

    Хариулах
  4. Нямдоржийн МҮБХ-ыг буруу аргаар хүчингүй болгосон .Зүй нь Нямдоржийн буруутай эсэхийг шүүхээр шалгуулаад буруутай бол ажлаас нь өөрчилж арга хэмжээ аваад МҮБХ-г өөр удирдлагатай болгож асуудлыг зүй ёсоор нь шийдэх байсан.Гэтэл нэгэнт ажиллаж байсан МҮБХ-ыг хуйвалдаан маягаар хүчингүй болгосонд хамаг учир байгаа. Гэсэнч тэр эвлэрэл гэдэгээрээ хурал хийж эхлээдМҮБХ-гээ шийдчихээд дараа нь тэр өргөө аудит мэтээ хийогэж бас болох байсан. Тийм болохоор Баянмөнх нарын тэр шаардлага гэдэг нь зүгээр л үнэнд гүйцэгдэхээсээ айсан шалтаг.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.