Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч зоогийн газраас хөөгджээ

Америкчууд төдийгүй олон улс цагаачлалын асуудлаарх Д.Трампын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа. Ерөнхийлөгч цагаачдаас үр хүүхдүүдийг нь тусгаарлах болсон нь АНУ эрх чөлөөний орон байхаа больсон гэдгээ дэлхий нийтэд харуулаад байна.

Өнгөрсөн баасан гаригт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Виржиния мужийн Лексингтон хот дахь “Red Hen” зоогийн газарт гэр бүлээрээ очсон ч үйлчлүүлж чадалгүй хөөгджээ. Түүнийг Дональд Трампын хүн гэж хөөсөн тухай Сандерс твиттер хуудастаа жиргэсэн байна.

Зоогийн газрын эзэн Стефани Уилкинсон ийм явдал болсныг баталж  “Хатагтай Сара Сандерс ёс суртахуунгүй, хүний ёсыг уландаа гишгэсэн касаг захиргаанд ажилладаг хүн. Тиймээс би ажилчидтайгаа ярилцаж байгаад ийм шийдвэр гаргасан” гэж “Вашингтон пост” сонинд багахан тайлбар өгчээ. Хатагтай Сандерсаас гадна Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстен Нильсенийг хэдхэн хоногийн өмнө Вашингтон хот дахь нэгэн мексик зоогийн газарт хүмүүс эсэргүүцэн, шүүмж үгээр дайрсан байна.

ImmjotXTHgettyimages-973077552 Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч зоогийн газраас хөөгджээ

Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалыг таслан зогсооход чиглэсэн зарлигт гарын үсэг зурснаас хойш АНУ-д 41 мянган хууль бус цагаачийг баривчилсан байна гэж АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба /ICE/ мэдэгджээ. Хэдэн сар эцэг, эх, хүүхдүүдийн нус нулимсыг барсныхаа эцэст АНУ-ын цагаачлалын албанаас хүүхдүүдийг эцэг, эхтэй нь цуг хорих саналыг  Дональд Трамп гаргаад байна.


 

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.