Цагдаагийн хэлтсийн дарга хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяаг цагдан хорилоо. Прокурор, шүүхийн эх сурвалжууд “Бусдаас их хэмжээний хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-т заасан үндэслэлээр цагдан хорих санал НПГ-аас ирүүлснийг шүүх хүлээн авч нэг сарын хугацаагаар цагдан хорих захирамж гаргасан. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийг зарим эх сурвалж хэлж буй. Түүнээс гадна цагдаагийн өөр офицерууд ч холбогдож болзошгүй гэсэн мэдээлэл байна. Өөр нэг эх сурвалж “Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболдыг ч бас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа.

С.Батзаяа, Ц.Ганболд нар нэг хэрэгт холбоотой байж болзошгүй” гэсэн мэдээлэл өгөв. АТГ-ынхан болон ЦЕГ-ын эх сурвалжууд “Дэд хурандаа С.Батзаяаг бусдаас хахууль авсан хэрэгт сэжиглэн цагдан хорьсон нь үнэн. Чухам юу болсон талаар хэлж мэдэхгүй” гэлээ.

Дэд хурандаа С.Батзаяагийн хувьд 2001 онд Цагдаагийн академи төгсөж, Булган аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч зэрэг албан тушаал хашиж байгаад дээрх хэлтэс байгуулагдахад даргаар нь томилогдсон юм байна.

Хурандаа Ц.Ганболд өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн өвөл Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдсон нэгэн.

С.Батзаяагийн тухай мэдээлэл ЦЕГ-ын удирдлагад хүрмэгц ЦЕГ-ын дарга тушаал гаргаж, орных нь хүнийг томилжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ЭЦА-ны Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өмнө нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаал хашсан, хурандаа Г.Эрдэнэбаатар болжээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

11 сэтгэгдэлтэй

  1. Цагдаагын нэр нүүрийг барсан этгээдүүдийг буудвал таарна,өөр хэлэх ч муу үг алга,эд нарыг дэвшүүлсэн этгээд хэн бол

    Хариулах
  2. mundag humuus yum uu haashaa yum. delhiin buh hun uursdiin hairtai hun oir dodnii humuusee hairaldag. gehdee ingej bish ee. alhaj chadahaa boliod bi huuli geed baigaa garuud bn a. unuudur zuragtaar harlaa. hurandaa bolon ded hurandaa naraa

    Хариулах
  3. Цагдаагийн ажил нэг л биш ээ. зүгэр л урсгалаараа гэлдэрч явна. Нэг амбицтай нь том дарга болчихоод нэг ангид байсан даргын ТМС д хамт сурч байсан гээд танил талаа дээш нь татаж юу ч мэдэхгүй амьтдыг хурган дарга болгоод. Нэг нь хусуулахаар оронд нь ирсэн нь бүгдийг нь сольж бужигнуулаад л.
    Сандаг-Очироос хойш дарга гэхээр хүн томилогдсонгүй дээ чаавас гэж

    Хариулах
  4. төрөө цэвэрлэе

    МАН+АН ын эсрэг санал өгөх замаар 2020 сонгуулд хүн бүр идэвхитэй оролцвол бид авлигачдыг төрөөс бүр мөсөн зайлуулж чадна. АРАЙ хэтэрлээ. Хуулийхан дотроом тэрбумтан шүүгч, прокурор тодордог боллоо. ОДОО л зогсоохгүй бол монгол минь сүйрнэ шүү

    Хариулах
  5. Одоо бодоход монголын цагдаа А.Думбурай,С.Дамдинсүрэн,Сандаг-Очир,шар Чулуунбат,Загдсамбар нарын үед үнэхээр монголын цагдаа байжээ,тэхлээр урьдын юм ул болж шинэ юм зул болно гэдэг үг бас л эргэлзээтэй мэт,одоогын ЦЕГ-ын дарга удам угсаа сургууль боловсролоороо сайн хүн,гэвч доор нь хөдөө орон нутагт нэг хэсэг элдвийн улсуудыг ажилд авсан томилсоноос болоод үнэндээ дээрээ ганц нэг сайн дарга нар үнэндээ ганцдаж цөөдөж байгааг засагаас анхаарах хэрэгтэй болждээ,гэвч миний цагдаа намайг биднийг хамгаалсаар байх болно.

    Хариулах
  6. Ерөнхийлөгчөө төрөө авраач

    Хуулийнханаас тэрбумтан төрөөд эхэлсэн. ТЭРБУМТАН шүүгч, тэрбумтан прокурор, тэрбумтан цагдаагийн ажилтан бол төрсөн л байгаа. ТӨРөөс тэрбумтан төрнө гэдэг авлига асар их цэцэглэж байгаа гэсэн үгдээ. ЭНЭ арай дэндлээ. 60 тиэрбумыг цэгцлэхийн тулд хуулийн байгууллагуудаа шударга хуульчдаар удирдуулах ёстой

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.