Зам, тээврийн осол хэрэг буурчээ

2018-06-22 17:451min0
mnv

Энэ долоо хоногт буюу 2018.06.18-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний ес нь бага насны хүүхэд байжээ.

Тухайлбал:

  1. Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эмнэлгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган зорчигч овог нэр, нас тодорхойгүй эрэгтэйг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нь ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан,
  2. Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамжинд T.Mark X маркийн автомашины жолооч нь T.pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын 20-24 насны долоон  хүн гэмтсэн.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 192 зөрчлийг илрүүлж, 33 жолоочид шүүхээр 7-30 хүртэл хоног баривчлуулах шийтгэл ногдуулав.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 20 осол, мөргөлдөх хэлбэрээр 40 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүний тоо 7 хувиар, хүүхэд өртсөн осол 55 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Мөн эдгээр өдрүүдэд цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодож явсан 2 хэргийг алба хаагчид илрүүлэн харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлэн ажилласан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй