Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд болон бага насны хүүхдүүд усанд осолдож амиа алдах, сураггүй болох тохиолдол гарсаар байна. Энэ сарын 20-нд Баян-Өлгий аймгийн “Цэнгэл сум Харгантын голд гурав болон дөрвөн  настай хоёр  хүүхэд живж нас баржээ. Хүүхдүүдийн цогцосыг нутгийн иргэд гаргаж авсан аж.

Мөн адил насны хүүхэд Ховд аймгийн Алтай сум “Шар хөтөл” гэдэг газар Мангиртын голд унаж нас барсан байна. Иймд гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалж, байнгын хараа хяналттай байхыг эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн