УИХ-ын гишүүдийн сэтгэцийг шалгая

2018-06-21 17:531min0
oronzai

“Оюутолгой” төслийг шалгах Ажлын хэсэг уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр “Бид Оюутолгойн ордыг Монголын талд ашигтайгаар, 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх, мөн тус ордыг ашиглаж байгаа “Оюутолгой” болон “Рио-Тинто” компани, хөрөнгө оруулсан бусад компани бүгдээрээ Өмнөговь аймагт дагуул хот байгуулж өгөх ёстой” гээд үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболдод тулган шаардах бичиг хүргүүлж байгаагаа дуулгалаа.

Үүнд “УИХ-ын дарга та болон таны удирдаж буй 65 гишүүний буруу шийдвэрүүд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцэж, харин иргэдийг хохироож байна. Иймд энэхүү гэм хэргийн шинжтэй ноцтой үйлдлийн хариуцлагыг УИХ-ын дарга, гишүүд та бүхэн хүлээж, эрхэм УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг Монголын ард түмэн тулган шаардаж байна. Мөн “Оюутолгой”-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэрээний дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай нарийн мэргэжлийн эмнэлгийн сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна.

Учир нь та бүхний гаргаж буй шийдвэр болгон ард түмэн, улс эх орны эрх ашигт үл нийцсэн бөгөөд цөөн тооны хэсэг бүлэг, намын бүлэглэл, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдсан хууль тогтоомж, шийдвэр гаргаж буй тул иргэд сонгогчдын зүгээс та бүхний сэтгэцийг шалгуулах нь зөв хэмээн үзэж, энэ шаардах бичгийг хүргүүлж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй