Энэ сарын 20-нд  улс орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалтыг БСШУЯ-наас зохион байгуулсан билээ. Тус өдөр бүх аймагт нэгэн зэрэг ЭЕШ-ыг холбогдох журмын дагуу эхлэх, дуусгах ёстой байсан боловч Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургууль дээр зохион байгуулсан шалгалтын үеэр шалгалт зохион байгуулах комисс ЭЕШ-ын журмын 3.8 заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Тодруулбал:

Тус өдөр Химийн хичээлээр ЭЕШ өгөх сурагчид нэгэн зэрэг зохих журмын дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 9:00 цаг шалгалтаа эхлүүлсэн байна. Гэтэл шалгалт эхлээд ЭЕШ-ын материал задарсан хугацаанаас хойш бүтэн 1 цаг 20 минутын дараа тухайн Химийн хичээлээр шалгалт авч байсан ангид 10 гаруй хүүхэд нэмж оруулсан, шалгалтыг санаатайгаар будилаантуулсан явдал гарсан байна. ЭЕШ-ын материалыг урьдчилж задлах, олон нийтэд тараах, материал задлаад шалгалтыг эхлүүлсэн хугацаанаас хойш нэмж элсэлтийн шалгалт өгөхөөр ирсэн сурагчдыг оруулахгүй байх талаар ЭЕШ-ын журмын 3.7, 3.8-д  заасан байдаг.

Тухайн журмаар хатуу зохицуулсан байдалд эцэг эхчүүдийг бэлэн байлгах үүднээс элсэгч нь шалгалт эхлэх байранд 1 цагийн өмнө ирсэн байх, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзлэх ёстой зэрэг зохицуулалтыг ч мөн оруулсан байдаг. 12 жилийн турш суралцсан мэдсэн зүйлээ шалгуулах, өөрийн хүссэн мэргэжил, сургуулиа сонгохоор бэлтгэсэн хүүхдүүдийг эцэг эхчүүд хоцроох нь байж боломгүй үйлдэл. Гэхдээ энэ мэт үйлдэл, эс үйлдэл гаргаж олон мянган элэгчдийн ирээдүйд хийх сонголтод ямар нэгэн байдлаар ар, өврийн хаалга, хахууль, будлиан зэргийг бий болгохгүйн тулд Монгол улсын боловсролын яамнаас урьдчилсан байдлаар шалгалтыг товыг зарлан мэдэгдэж ЭЕШ авч буй бүх цэгт шалгалтыг нэгэн зэрэг эхлүүлж, дуусгахаар тухайн зохицуулалтыг хийдэг.

Шалгалт эхлээд бүтэн 1 цаг 20 минутын хугацаа өнгөрсөний дараа ЭЕШ-ын журмыг зөрчиж материал задарч нийтэд ил болсон хугацаанаас хойш Химийн ерөнхий шалгалт авч байсан ангид 10 гаруй элсэгчдийг  нэмж оруулсан бөгөөд орж ирж буй хүүхдүүд нь санаандгүй ч тохиолдолоор хоцорж орж ирээгүйг зарим эцэг эхчүүд ам дамжин ярьж байна.

Шалгалт эхлээд хаалга барьсан, шалгалтын цаг дуусахаас 20 минутын өмнө Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, БСУГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хүний нөөц, хөрөнгө оруулалт, статистик мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан дарга Н.Чимэддорж-Ойдов, БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Батаа мөн УБ хотоос томилогдсон нэр бүхий этгээдүүд нь дээрх үйлдлийг гаргасан бөгөөд  ЭЕШ өгч буй элсэгчдийн эцэг эхчүүд тухайн үйлдлийг эсэргүүцэж журмын зохицуулалтаа зөрчсөн тухай удаа дараа хэлж сануулж элсэгч нэмж оруулах үйлдэлээ зогсоохыг шаардсан боловч Ж.Пүрэвсүрэн даргын зөвшөөрлөөр дээрх нэр бүхий дарга, мэргэжилтэн нар хүн нэмж оруулах үйлдэлд хориг тавилгүй 10 гаруй (ойролцоогоор 14-15) хүүхэд оруулж шалгалтын үйл ажиллагааг будилаантуулжээ.

Энэ мэт зүй бус хайхрамжгүй үйлдэлд БСШУЯ-наас хяналт тавьж улсын хэмжээнд мөрдөгдөж буй ЭЕШ-н журмын дагуу хариуцлага тооцож олон мянган элсэгчдийн, тэдний эцэг эхчүүдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэж өгөх, шалгалтын материал задарч олонд ил болсон хугацаанаас 1 цаг 20 минутын дараа орж шалгалт өгсөн элсэгчдийн материалыг хүчингүйд тооцох, хариуцлага алдсан дээрх нэр бүхий хүмүүст хариуцлага ноогдуулж өгөхийг хүссэн хүсэлтийг мөн үүгээр дамжуулан уламжлахыг хүслээ.

ЭЕШ-ын холбогдох заалтууд:

3.7 ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

3.8 Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн