Олон нийтэд “60 тэрбум”-аар нээлттэй сонсгол явуулахыг гишүүд дэмжив

2018-06-21 17:391min2
medee

Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 11 гишүүн дэмжээд байгаа юм байна.

Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсголд оролцох, мөн УИХ-ын гишүүдийг ч уриалж байгаа юм. Мөн тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудал тодорхой болтол өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.

2 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-06-22 09:27 at 09:27

    ажил хэрэгч эх ороноо гэсэн чинь сэтгэлтэй хувийн шуналгүй хүмүүс хэзээ хаанаас гарч ирж улс орорн маань хөгжих юм бэ Хэрүүл хийсэн хэдэн новшнуудыг зайлуулмаар байнаа 60 тэрбум, ёс зүйн асуудлын хэрүүл хийж олонд дуугардаг гишүүн болж харагдахаас цаад санаагүй хүүрнүүд вэ

    Хариулах

  • сонгогч

    2018-06-22 21:30 at 21:30

    Ингэж хэлүүлэн хэлүүлэн албан тушаалтайгшаа зууралдаж байхаар нэр заагдсан дарга нар зайлаад өгөөсэй,шалгуулаад цэвэр гарвал нүүр бардам эргээд ирнэ биздээ,үхэн хатан зууралдахыг бодоход ноцтой юм ч байгаа л хэрэг биздээ,энэ их хурал дарга хоёрын нэр нүүр ч гэж хөөрхий болждээ.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй