Үл таних залуу сэтгүүлч эмэгтэйд халджээ

Дэлхий дахин хөл бөмбөгөөр амьсгалж байна. Орост зохиогдож буй ДАШТ-ийг сурвалжилж явсан Колумбын сэтгүүлч эмэгтэйг шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн эр тэвэрч, үнсчихээд яваад өгчээ. Гонзалез Теран нь Германы Deutsche Welle-ийн Испани мэдээний сувгийн сэтгүүлч бөгөөд Оросын Саранск хотоос шууд нэвтрүүлгийн сурвалжлага хүргэж байжээ.

Бичлэгт бууснаар үл таних залуу түүний хөхөнд хүрч, хацар дээр үнсэж эмэгтэйн биед зөвшөөрөлгүй халдсан нь шүүмжлэлд өртөөд байна. Шууд нэвтрүүлэг цацагдаж байсан учраас сэтгүүлч эмэгтэй ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй юм. Сэтгүүлч эмэгтэй тухайн үеийн явдлын бичлэгийг инстаграм хуудастаа оруулан ‘Эрэгтэй хүн гэхээрээ сэтгэл хөөрлөө хянаж чадахгүй бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Хүн баярлаж, хөөрч болно. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй’ гэжээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн