Хөрсний үржил шим ба биобордоо

Газар тариалангийн үйлдвэрлэлд химийн бордоо, хор, гербицид өргөн хэрэглэж ирсэн билээ. Химийн бордоо нь ургамалд сэргээшийн үүрэг гүйцэтгэж ургацыг нэмэгдүүлдэг боловч хөрсний бичил биетнийг хөнөөж үржил шимийг доройтуулдаг сөрөг үйлчилгээтэй, бордож ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо олон жил хэрэглэсэн хүмүүсийн генд өөрчлөлт оруулдаг болохыг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон юм. Ийнхүү химийн бордоо хүн, байгаль экологид хортой учраас олон улс энэ бордооноос татгалзаж байна.

Механик болон химийн уринш нь хөрсний үржил шим бууруулдаг сөрөг технологи юм. Энэ сөрөг байдлыг арилгах зорилгоор “ТЭГ” элдэншүүлэлт технологийг нэвтрүүлэхээр эрдэмтэд, мэргэжилтэнгүүд оролдсон боловч цаг уурын хуурай нөхцөл нь чийгийн хөөлт бий болгож чадаагүйгээс энэ технологи нэвтэрч чадаагүй юм.

Хөрсний үржил шимийн тухай хуучин ойлголт, онол ч өөрчлөгдлөө. Байгалын аясаар хөрс бүрэлдэн тогтож үржил шим үүсэх процесс нь урт удаан хугацааны үр дүн байдаг байсан билээ. Гэтэл микробиологийн шинжлэх ухааны ачаар хөрсний үржил шимийг биотехнологийн аргаар богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэж чаддаг болсон явдал нь дээрхи үржил шимийн асуудлуудыг нааштайгаар шийдвэрлэх боломжтой болсон .

Үүнтэй холбоотойгоор микробын амьд бордооны асуудал шинээр тавигдаж байна. Микробын олон бүрдэлт биобордоо нь ургацыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрсний үржил шимийг дээшлүүлдэг, хүн, байгаль экологид хоргүй, химийн бордооноос олон дахин хямд, хаана ч үйлдвэр байгуулж болдог онцгой давуу талтай юм.

Манай улсын хувьд хөрсний үржил шим буюу амьд биобордоо үйлдвэрлэх талаар ихээхэн ахиц дэвшилд хүрч азот, фосфор, кали мэтийн гол бөгөөд үндсэн бүрдэл бүхий цөөн тооны микробоос тогтсон амьд биобордоо 18 жил үйлдвэрлэж чамлахааргүй туршлага хуримтлуулсны дээр Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Дархан-уул, Орхон-Уул зэрэг аймгуудад олон хэрэглэгчидтэй болсон Сэлэнгэ аймгийн Био-Агро ХХК-ийн захирал Т.Янживтай хийсэн ярилцлага толиулая.

            Хөрсний үржил шим үйлдвэрлэх санаа анх яаж төрсөн талаар ярина уу?

Зах зээлд яаж орохоо мэдэхгүй байх тэр мөчид хамгийн хямд түүхий эдэд, болж өгвөл үнэгүй түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл  байвал ирээдүйтэй гэдэг сэдлээр эрэл хайгуул хийсээр агаарын 78%-ийг эзэлдэг азотын хийг сонгосон нь азотын бордоо үйлдвэрлэх эхлэл болсон юм. Нэгэнт азотын бордооны асуудал шийдсний дараа фосфор, калийг үнэгүй түүхий эдэд тулгуурласан байдлаар яаж шийдэж болох вэ гэсэн эрэл хайгуул байсан бөгөөд бурханы аварлаар бүгд бүтэх тавилан байж бүх асуудал үлгэрийн юм шиг бүтсэнд баяртай байдаг гээд цааш “Био-Агро”ХХКомпани байгуулж энэ ажилтай золгосноос хойш 18 жил болж байна. Гадна дотны хөрөнгө оруулалтгүй, санхүүгийн зээл тусламж, өмч хувьчлалгүйгээр зөвхөн өөрийн хөрөнгөөр дан ганц монгол инженерүүд эрдэмтдийн хүч хөдөлмөр оюун ухаанаар манай улсдаа анхдагч гэж хэлж болох биотехнологийн гүний ферментацийн орчин үеийн үйлдвэр байгуулж байр сууриа нэгэнт олсныг эргэн харахад сэтгэл хангалуун байдаг. Одоогийн харж байгаатай адил анхнаасаа харж байгаагүй. Ашигтай хувилбар эрж будилж яваад л санамсаргүй л олсон хэрэг.

Амьд бордоо гэдэг үгийг сонсоод нэг л моод нь хуучирсан хуурамч нэр шиг эргэлзэх сэтгэл төрөөд байна. Энэ талаар тодруулна уу?

Хашир туршлагатай агрономч хүний ярианаас (гавъяат агрономч Шархүү ) энэ жинэхэн амьд хөрс байна гэдэг үгийг анх сонсоод мөн сайхан авч байна даа, тэгээд амь нь хаанаа байна даа гэж асуумаар санагдаж байсан удаа  надад бас бий. Хожим хөрсний амь гэж юугаа хэлээд байгааг мэдэх болсон юм. Японы эрдэмтэн Хиго Теро хар шороон хөрсний бүх бичил биет микробыг устгаад үр суулгаж тарьж үзэхэд маш муу ургажээ. Эндээс хөрсөнд ургамлын хоол тэжээлийг бичил биет микробууд бэлдэж өгдөг юм байна. Зөвхөн ганцхан грамм хар шороонд байдаг арван мянга орчим төрлийн 10-20 сая бичил биет микробуудыг хөрсний амь, амьдрал нь юм байна.  Шим ертөнц бичил ертөнц дээр суурилдаг юм байна. Бичил ертөнц байхгүй бол шим ертөнц ч байхгүй,амьдрал ч байхгүй гэсэн маш ноцтой дүгнэлт хийсэн байдаг.

Хүний нүдэнд өртхөөргүй 100-1000 дахин томруулж байж харж болох тэр жижиг амьтадын массыг хөрсний амь гэдэг юм.  Тэр амьтад байхгүй бол хөрс үхэж байгаа нь тэр, тэр жижиг амьтад их байх тусмаа жинхэн амьд хөрс, хөрсийг амь оруулахын тулд амьд бордоо хэрэглэх нь зүйн хэрэг.

Тэгвэл хөрсний үржил шим гэдэг нь хөрсний амь гээд байгаа тэр жижиг амьтад гэж ойлгож болох уу?

Болно. Та яг зөв ойлгож байна, ингэж л ойлгож гэмээн хөрстэй яаж харьцах хандалгаа зөв тодорхойлж, зөв бодлого гаргаж чадах юм. Хөрсний эдгээр амьтад ихэвчлэн хуваагдалаар үрждэг болохоор маш хурдан үржиж олшрох чадвартай байдаг. Тийм болохоор хөрсний үржил шим гэдгийн үржил гэдэг нь эдгээр амьтадын үржимтгий шинж чанарыг тодорхойлдог бол шим гэдэг үг нь эдгээр амьтад ургамлын шим тэжээл бэлдэж өгдөгтэй холбоотой хөрсний үржил шим гэж маш зөв нэрлэсэн байна. Хөрсний үржил шим гэдэг үгийнхээ утгыг ухаж зөв ойлгоход гол учир нь байгаа юм.

Шим ертөнц, бичил ертөнц гэсэн хоёр нэрний талаар тайлбарлаж өгнө үү?

Хөрсөн дээр байдаг өвс ургамал, бут сөөг, мод бүх төрлийн амьтан хорхой шавж, далай тэнгисийн загас жараахайнаас эхлээд хүний нүдэнд харагдаж гарт өртдөг амьд бүхнийг шим ертөнцөд багтаан ойлгодог юм.

Бичил ертөнц гэдэг нь хүний нүдэнд харагдаж гарт өртдөггүй зуугаас сая дахин томруулж байж харж болох хуваагдалаар асар хурдан үржиж чаддаг нэг грамм хар шороонд арван мянган янз, 10-20 саяараа амьдарч байдаг тэр жижиг амьтадыг бичил ертөнц гэдэг юм. Тэд л шим ертөнцийг тэжээн тэтгэж байдаг агуу далдын хүч юм. Шим ертөнцөд хэрэгтэй  болгоныг үйлдвэрлэж өгдөг бүтээлч хүч юм.

Химийн гэсэн нэрнээс нь цэрвэж эрдэс бордоо гэж нэрлээд байгаа энэ бордоог хөрсний үржил шим гэж нэрлэж болох уу?

Болохгүй. Хөрсний үржил шим гэж нэрлээд байгаа тэр жижиг амьтадын тоо хэмжээ багасаад бүрэлдэхүүн цөөрөөд ирэхээр ургамал шим тэжээлээр дутагдаж усанд уусдаг макро элемент нэмж өгдөг, энэ нь түрдээ ургац нэмэгдүүлдэг ч хөрсний үржил шим гээд байгаа тэр жижиг амьтадыг устгах, бүр үржил шимгүй болгох аюултай. Хөрс шороогоо хайрлах эсэхтэй холбоотой нарийн асуудал юм даа, ирээдүйгээ бодвол ингэж болохгүй. Дээр дурдсан Японы эрдэмтэн үржил шим муутай хөрс аваад үр суулгаж 86 төрлийн микроб орсон амьд биобордоогоор бордоход хар шороон хөрсөнд тарьснаас ч илүү ургажээ. Эндээс ямарч ядуу хөрс ургамал ургахад шаардлагатай химийн элементүүдтэй байдаг юм байна гэсэн дүгнэлт хийжээ. Химийн бордоогоор бордох биш микробын амьд биобордоогоор бордох ёстой гэдгийг ингэж нотлож өгсөн юм.

Хөрсний үржил шимийг их хэмжээтэй үйлдвэрлэж чаддаг болсноор бусад оронд ямар шинэ зүйл мэдрэгдэж байна?

Үржил шим үүсгэгч нь ашигт бичил биет микробууд гэдгийг ойлгож мэдснээр усан гадаргуй дээр хөвдөг хиймэл хөрсөнд ч, плёнкоор тусгааралсан элсэнд ч микробын биобордооны тусламжтай ургамлыг хүссэн газраа, хүссэн орчиндоо ургуулдаг боллоо. Хөрсөнд үржил шим үүсэх нь хэдэн мянган жил зарцуулж байж бий болдог байгалийн үйл явц гэж үздэг байсан хуучин ойлголт ийнхүү шинэ боломжоор баяжин өөрчлөгдөж байна.

Танай азофос биобордоо хөрсний ялзмагийг яаж дээшлүүлдэг юм бэ?

Хөрсөнд ялзмаг амьд организмын үхэл мөхлийн үр дүнд үүсдэг. Биобордоог халуун нөхцөлд удаан хадгалахаар өмхий үнэртдэг. Энэ бол бактерийн үхэл мөхлийн үр дүнд ялзмаг үүсдгийг харуулж байна. Хөрсөнд бичил биетнүүд үржиж өсөхөөс гадна үхэж мөхөх процесс зэрэгцэн явагдна. Үүний үр дүнд хөрсөнд ялзмагжих процесс явагддаг юм. Бичил биет микробууд жижиг боловч тооны олон, үржих хурд асар их, тийм болохоор бүтээмж өндөр байдаг.

Үрээ бордоогоор норгож үрэлдэгийн давуу тал юм вэ?

Үрээ бордоогоор норгож тарихад үр бактерийн орчины төв болж тэжээлийн бодисоор найдвартай хангана. Үрнээс үндэс үүсч үндэс н орчиндоо салбарлан тархах хугацаанд бордоо орчиндоо тархаж чадсан байдагаас цаг ямагт тэжээлээр найдвартай хангагдана. Үрээ бордоогоор норгож 10-20 цаг болгож тарихад үр зохих хэмжээний чийг авч хөрсөнд ороод соёолох хугацааг түрсгэнэ. Бордоо нь хог ургамалд нөлөөлөхөөс өмнө үр тарианы ургалтад нөлөөлснөөр хог ургамалд дарлууж хөрсний үржил шимээ булаалгах нь бага байдаг.Бордоо үрээр дамжиж талбайд жигд тарна. Үүнээс өөр жигд бордох хялбар арга байхгүй.

Зах зээлд “үнэтэй болгон чанартай” гэсэн хууль байдаггүй билүү?

Яагаад 1л савалсан цэвэр ус 1000 төгрөг байхад ийм чухал бордоо 2000-3000 төгрөг байдаг юм бэ?

Азофос биобордооны үнэ химийн бордооноос бараг 10 дахин доогуур. Үүний учир нь агаараас азот шингээн агаар үнэгүй, хөрсөнд арвин ихээр хуримтлагдсан ургамал ашиглаж чаддаггүй, усанд уусдаггүй давсыг усанд уусдаг давс болгон нийлэгжүүлэх хөрсөн дэх фосфор кали бас үнэгүй, үнэгүй түүхий эд тулгууралсан болохоор бага үнэтэй байгаа юм.

Нэг га-д 200-300 кг химийн бордоо ордог байхад танай азофос амьд биобордоо 10 л ордог гэхээр хэтэрхий үнэмшилгүй сонсогдож  байна.

Хавар нэг га-д 150 кг үр суулгаад намар 15 ц буюу 1500 кг будаа хураажээ гэж үзвэл (1500:150=10) 10 дахин өсчээ. Үүнтэй адил хавар  нэг га-д 10л амьд бордооны үр суулгаад ургалтын турш 190-300 кг нийлмэл бордоо ургуулж ашиглаж байна гэсэн үг юм.

 Бордооны үйлдвэрлэл танай талбайд байгалийн ферментацаар бий болж байгаа болохоор үнэ доогуур байх бас нэг нөхцөл болдог. Үнэндээ тариа будаагаа ургуулахын зэрэгцээ хөрснийхөө үржил шимээ хамт ургуулжээ гэсэн үг юм. Айрагаар бол зөвхөн хөрөнгийн манайхаас авч өөрсдөө айрагаа исгэжээ.

Химийн бордоотой харьцуулсан судалгаа бий юу?

Азофос амьд бордоог химийн бордоотой харьцуулахад чанар буюу ургац дээшлүүлэх чадамжийн хуьд илүү гарахаас дутахгүй юм билээ. Дарханы УГТСЭШХүрээлэн үр тарианд 3.8ц/га-аар ургац нэмэгдүүлж байна гэж тогтоосон юм.

Жил алгасахгүй азофос биобордоо 100 хувь талбайндаа хэрэглэдэг Булган аймгийн Сэлэнгэ сумын “Хастав” компанийн дундаж ургацыг химийн бордоо 100 хувь байнга хэрэглэж байгаа “Гацуурт” компанийн ургацын дундажтай харьцуулж үзэхэд их ойролцоо дүн гардаг юм. Энэ нь ч аргагүй биз, азофос биобордооны га-ын норм тогтоохдоо химийн бордоотой дүйцүүлж авсан байдаг юм.

Танай үйлдвэртэй өрсөлдөхөөр өөр ямар ирээдүйтэй бүтээгдэхүүн гарч байна уу?

Олон бий, Дарханы УГТСЭШХүрээлэнгийн ризобактерийн бордоо, “Тананцар” ХХК-ийн био ялзмаг, Химийн хүрээлэнгийн гумины бордоо гэх мэт, тэхдээ манай азофос биобордоотой өрсөлдөх боломж бараг байхгүй. Учир нь үйлдвэрлэлийн аргандаа байгаа юм. Эдгээр компани, байгууллагуудын жилийн үйлдвэрлэх өнөөгийн хүчин чадал нь 1000 га-ынх, 400 мянган га-ийн хэрэгцээг хангахын тулд одоогийн хүчин чадлыг 400 дахин нэмэгдүүлэх болж байгаа юм, нэг га-д 300 кг орно гэж бодохоор 120 мянган тонныг үйлдвэрлэх шаардлагатай гэтэл дээрхи хэрэгцээг манай азофос биобордоогоор хангахад 4 сая литр буюу хүндийн жингээр 4000 тонныг үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Азофос биобордооны өөр ямар ашигтай давуу тал байна вэ?

Амьд биобордоо нь химийн бордоотой адил нэг жилээр биш нэлээн хэдэн жил хөрсөндөө нутагшиж  үржил шимээ үйлдвэрлэдэг, тасралтгүй 3-4 жил бордсоны дараа 2 жил өнжиж болно. Хэрэв хөрсөө механик боловсруулалт хийж хөндөхгүй бол 2 жил бордоод 3 жил өнжиж болно.

Хавар үр хордуулж ариутгана гэж бас нэг ажил, хөрөнгө хүч болдог биз дээ, тэгвэл амьд биобордоогоор үрээ норгож тарьж байгаа тохиолдол үр хордуулах шаардлагагүй. Ашигт бичил биетний давамгааллаар аяндаа өвчин хортоны нян бактерын үйлчлэл зогсдог юм.

Хэрэв улсын хэрэгцээг азофос биобордоо бүрэн хангах тохиолдолд тариаланчдад болон улс нийгэмд үзүүлэх ач холбогдол юу байх вэ?

Тоймтой хэдийг дурдъя. Дарханы УГТСЭШХүрээлэн ургацыг 3.8 ц/га-аар нэмэгдүүлж байна гэж тогтоосноор тооцвол 125 мянган тонн ургац жил бүр нэмж хурааж авна. Энэ нь 44 тэрбум төгрөг, дээр нь 100 тэрбум орчим төгрөгийн химийн бордооны импортийн хэрэгцээг 10 тэрбум төгрөгийн үнэтэй дэвшилтэд амьд биобордоогоор хангана гэх мэт олон юм ярьж болно.

Тариаланчдад хандаж хэлэх үг юу байна?

Хорвоо ертөнц дээр байгаа юм болгон байгалийн хуульд захирагдах жамтай. Энэ байгалийн хуулийг мэдэхгүйгээр, түүнд зөв захирагдахгүйгээр амжилтанд хүрдэггүй юм. Бид байгалийн хуулийг зөв таниж мэдээгүйгээс асар их боломж алдаж байна. Сүүлийн жилүүдэд хөрсний микробиологийн шинжлэх ухаанд гарсан томоохон нээлт гэвэл хөрсний  үржил шим нь түүнд байгаа ашигтай бичил биетний бүрэлдэхүүн, тоо хэмжээ, амьдрах нөхцөл зэргээс шууд хамаардагийг тогтоожээ. Хөрсний үржил шимийн тухай, ашигт бичил биетний тухай бидний сайн мэдэхгүй энэ сэдэв бол тариаланч  бидний заавал мэдэж ойлгож ажил амьдралдаа тууштай нэвтрүүлэхгүйгээр болохгүй болж байна гэдгийг хэлэх байна.

Бүтэн 18 жил өнгөрөхөд ойлгож ямар нэг хэлбэрийн дэмжлэг үзүүлээгүй гээд боддоо! Бодлогын яамны бодлогыг ямар хүмүүс барьж байна вэ гэж эрэгцүүлэхэд хүрснийг нуух юун.

Химийн бордоог эрдэс бордоо гэж мэдэн будилах хүмүүс ч гарч ирлээ. Мөнгө олж л байвал энэ монгол улс хамаагүй болчихсон юм шиг ёс суртгууны доройтолд орогчид олширч ил цагаандаа гарч байгааг юу гэх болж байна.

1 сэтгэгдэл

  1. Чимэд гэгч энэ нөхөр УБ хотын ерөнхий дендорлогчоор олон жил ажиллахдаа юу ч хийгээгүй махан толгой байгаа юм. Чимэдээс өөр олигтой хүн байсан бол УБ аль эрт ногоон хот болох байлаа. Гэтэл гудамжинд байгаа хэдэн улиас нь хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг ямар ч хэлбэр дүрсгүй хэдэн годгор юм байх юм, Чимэд гэгч энэ зөнөгийг харахаар шал дургүй хүрдэг, муу хар новшийн амьтан

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.