Гэрээсээ дэлгүүр гарахаар яваад эргэж ирээгүй дүүгээ хайж байна

Сонгинохайрхан дүүргийн нутаг Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад сураггүй болсон охиныг эрэн хайж байна. Алтангэрэлийн Ивээл нь 14 настай. Энэ сарын 13-нд орой 20:00 цагийн орчимд гэрээсээ гарчээ.

Охин дундаж өндөртэй, том алаг нүдтэй, хүрэн бор чолктой үстэй гэнэ. Мөн гэрээсээ гарахдаа саарал өнгийн биеийн тамирын хослол, цагаан кет, хар савхин хүрэмтэй гарсан байна. Хэрэв охиныг харсан хүн байвал дугаараар 102,86000804,96012476 холбогдоно уу.

Охины нагац эгч дүүгээ алга болсон өдрөөс хойш дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн боловч эрлийн баг гаргасан нь тодорхойгүй байгаа гэдгийг хэлжээ. Тиймээс гудамж талбай, фэйсбүүкд зар тавьж, эсэн мэнд олдоосой гэж бодож сууна гэсэн байна.

 Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 859 хүүхэд төөрч сураггүй болжээ. Цагдаагийн байгууллагаас 844 хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 15 хүүхдийг эрэн хайж байгаа аж. Цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар ийм төрлийн  15-20 дуудлага ирдэг гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.