Сөүлийн шүүх өнөөдөр “Korean Air” компанийн ерөнхийлөгчийн эхнэрийг баривчлах эсэхийг шийднэ. Прокуророос түүнийг баричвлах хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт гаргаснаар ийнхүү хэлэлцэхээр болжээ.

Өдгөө 69 настай Ли Мюн Хэг филиппин гэрийг үйлчлэгчдийг хууль бусаар гэртээ ажиллуулж байсан хэрэгт буруутгаад байна. Тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд 20 орчим гэрийн үйлчлэгчийг зориулалтын бус визээр Филиппинээс ирүүлэн ажиллуулж байсныг хууль хүчний байгууллага тогтоожээ.

Ли Мюн Хэ хатагтайг  өмнө нь ажилчдаа зодож, дарамталсан хэргээр прокурорын байгууллага баривчлах хүсэлт гаргасан боловч шүүхээс зөвшөөрөөгүй аж. Мөн түүний хоёр охин ажилчидтайгаа зүй бус харьцсан хэргээр шалгуулж байгаа юм. Ингэснээр “Korean Air” компанийн эзний гэр бүлийн гурван хүн хэрэгт холбогдоод байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн