Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “gaming disorder” буюу компьютер, видео тоглоомын өвчнийг албан ёсоор өвчний ангилалд оруулж, хүлээн зөвшөөрчээ. Уг өвчний гол шинж тэмдгийг ДЭМБ Тоглоомонд хяналтаа алдах Амьдралын бусад сонирхол, өдөр тутмын үйл ажиллагаанаас тоглоомыг илүүд тавих Сөрөг үр дагаврыг үл тоон тоглоомоо үргэлжлүүлсээр байх гэж тодорхойлжээ.

Тус байгууллагаас гаргадаг International Classification of Disorders (Олон Улсын Өвчний Ангилал) стандарт жагсаалтын сүүлийн хувилбарт “gaming disorder” өвчин багтсан байна. Шинэчлэгдсэн жагсаалт өчигдөр буюу Даваа гарагт нийтлэгдсэн юм.

Эх сурвалж: Business Insider

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн