Нэг жилийн хугацаатай тэтгэврийн хүү 12 хувь боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулсанаар 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувь болгож буурууллаа.

Түүнчлэн банкуудын хооронд шударга өрсөлдөөнийг бий болгох, тэтгэвэр авагчдад тэгш боломж олгох зорилгоор Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудтай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2018 оны гуравдугаар дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийг дээр дурдсан нөхцөлөөр авах боломжтой болсон байна.

2018 оны эхний тавдугаар сарын байдлаар нийтдээ 27 мянга 678 тэтгэвэр авагч 24 мянга 685.9 сая төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр авчээ. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 12 хувь болгон бууруулснаар тэтгэвэр авагчид 2018 онд 396.0 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна.

35686913_2109440752604934_175255564987662336_n Нэг жилийн хугацаатай тэтгэврийн хүү 12 хувь боллоо


  • WordPress
  • Facebook

4 сэтгэгдэлтэй

  1. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг хэлэлцэх болсонтой холбоотой эхний үр дүн гарч эхэлж байгаа юм байна даа….

    Хариулах
  2. Үнэхээр шаардлага гараад олон жилээр 2 жилээр авсан зээлийн хүүг бас бууруулах хэрэгтэй. Бүтэн жил гаран бууруулллаа гээд яриад байдаг цаана нь хөнгөлөлт эдлээгүй олон байгаа тэр талаар ярихгүй байх юм

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.