Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хийжүүлсэн ундаа: Ганцхан цагийн дотор таны биед гарах өөрчлөлт – updown.mn

Хийжүүлсэн ундаа: Ганцхан цагийн дотор таны биед гарах өөрчлөлт

Хийжүүлсэн ундааг ихээр хэрэглэвэл цусан дахь триглицерид хэмээх бодисын агуулгын хэмжээ эрс нэмэгдэж, хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэдэг гэж эрдэмтэд тогтоожээ. Насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт 16 грамм, эрэгтэй хүн 18 грамм хийжүүлсэн ундаа хэрэглэх нь зүйтэй. Эм зүйч Нирак Найж өнгөрсөн сард кока кола ууснаас хойш нэг цагийн дотор хүний биед ямар нөлөөлөл үзүүлдэг тухай cola.png мэдээллийг iflscience.com сайтад мэдээлжээ.

1. Ууснаас хойшхи 10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэртэй тэнцэхүйц хэмжээний чихэр биеэр тархана. Гэвч ундаан дахь фосфорын хүчилтэй холбоотойгоор танд өөрчлөлт мэдрэгдэхгүй.

2. 20 минутын дараа: Цусан дахь инсулин ихээр ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх сахарыг өөх тос болгон хувиргана.

3. 40 минутын дараа: Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

4. 45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж хариуцагч хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн илэрдэг өөрчлөлт юм.

5. 50 минутын дараа: Фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийнхээс хэт өсч шээсэн дэх кальци нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшлуулдаг гэсэн үг юм.

6. 60 минутын дараа: Газтай ундааны лаазыг онгойлгосноос хойш нэг цаг өнгөрөхөд кофейны далд хөнөөл илэрч эхэлдэг. Шингэнээ гадагшлуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Үүний дараагаар чихэр таны сэтгэл санаанд өөрчлөлт оруулж өөрийн эрхгүй уур уцаартай болгож, залхуу хүргэж эхэлдэг байна.

One thought on “Хийжүүлсэн ундаа: Ганцхан цагийн дотор таны биед гарах өөрчлөлт

  1. Нэргүй 2018-06-15 23:13 at 23:13

    YAS DORHNOO OVDOH YUM BILEE

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн