Их Британийн дуучин Робби Уильямс Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцож,  уран бүтээлээ хүргэхдээ телевизийн эфирээр дунд хуруугаа гаргаж дэлхий нийтийг алмайрууллаа.

Түүний ингэх болсон шалтгаан нь дарамтлах гэж оролдсон нөхдөд хариу барьсан байх магадлалтай гэнэ.Учир нь ДАШТ-ий нээлтэд оролцох нь тодорхой болсон өдрөөс эхлэн Уильямст дарамт ирсэн байна. Харин нээлтийн ажиллагааг найруулсан нэртэй уран гулгагч Илья Авербух “Ийм үйл гаргасныг хараад нүдэндээ ч итгээгүй. Би үүнийг хий гэж хэлээгүй. Уильямс Орос оронд хандаж дунд хуруугаа гаргаагүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрийг нь тойрон бүчих сэтгүүлчдэд ярьжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн