Н.Төгсцогт дэлхийд тавд бичигдэв

Мэргэжлийн боксын дэвжээнд хүч сорьж буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт арав дахь тулаандаа Колумбын боксчин О.Эскандонг хүнд цохилтоор ялж, чансаагаараа Дэлхийн 10-т эрэмбэлэгдсэн. Тэгвэл WBC холбооноос өчигдөр тамирчдын чансааг шинэчлэхэд “King Tug” хочтой тэрбээр тавдугаар бичигдэв.

Эл чансааг мэргэжлийн боксын дэвжээнд 13 тулалдахдаа бүгдийг нь хүнд цохилтоор ялсан Флиппиний Марк Магсаё тэргүүлж, Доминканы К. Марреро, АНУ-ын Ж.Диаз, Катарын К.Галахад нар эхний тавд багтжээ.

One thought on “Н.Төгсцогт дэлхийд тавд бичигдэв

  1. Зочин 2018-06-16 17:41 at 17:41

    Баяр хүргье. Мундаг хүү шүү.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн