Таван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийллийн улмаас бэртэж гэмтжээ

Манай улс анх удаа Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хийжээ. ЦЕГ-аас хүчирхийллийн тоон мэдээг гаргадаг. Гэхдээ хохирогч тэсвэр тэвчээр нь алдарсан мөчид цагдаад ханддаг учраас далд хэлбэрийн хүчирхийллийг мэдэх боломжгүй. Тиймээс жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгааг 5 жилд тутамд хийх шаардлагатай гэж холбогдох албаныхан дүгнэлээ.

“Хүчирхийллийн Нүцгэн үнэн” судалгааг хийхэд бэлтгэл ажил, судалгаа цуглуулах, боловсруулах гээд 2 жил зарцуулжээ. Судалгаанд 21 аймгийн 7300 гаруй эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар сонгон, ярилцах хэлбэрээр мэдээлэл цуглуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн, 12,7 хувь нь бие махбодын, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ.

Дээрх тоог хүн амын тархалтаар авч тооцвол нийт хүн амын дунд 328 мянган эмэгтэй судалгаа авсан хугацаанаас өмнөх 12 сарын дотор хүчирхийллийн аль нэг хэлбэрт, 111,800 эмэгтэй бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ. “Нөхөртэйгээ санал нийлээгүй ч үгийг нь дагадаг’ гэж бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 55,4 % нь хэлжээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэл буурахгүй байгаа шалтгаан нь энэ хандлагаас харагдаж байна. Мөн судалгаанд оролцсон 3 эмэгтэй тутмын 1 нь хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртөж байсан, 5 эмэгтэй тутмын 2 нь хүчирхийллийн улмаас бэртэж, гэмтсэн, 5 эмэгтэй тутмын 1 нь хамтрагчаасаа бусад хүний бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Энэ төрлийн томоохон судалгаа нь хүчирхийллийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг олон улсын жишээ байна.

Хүчирхийлэл үйлдэж байгаа эрчүүдийн хандлагыг мөн судалгаагаар тодруулжээ. 15-64 насны 197 эрэгтэйг оролцуулан, гүнзгийрүүлсэн болон фокус бүлгийн ярилцлагаар мэдээлэл цуглуулжээ.Ингэхэд дийлэнх нь нэгэнт гэр бүл болсон бол тэдний харилцаан дахь хүчирхийлэл гэмт хэрэг биш, эмэгтэйчүүд өөрсдөө ихэвчлэн хүчирхийллийг өдөөдөг гээд энэ тохиолдолд цагдаад хандах шаардлагагүй, харин хоорондоо ярилцах хэрэгтэй гэж хариулсан байна.

2 thoughts on “Таван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийллийн улмаас бэртэж гэмтжээ

  1. Нэргүй 2018-06-15 09:58 at 09:58

    Ийм юманд хэн үнэмших юм бэ? Шаал худлаа

    Хариулах
  2. Нэргүй 2018-06-15 12:43 at 12:43

    tusliin mungu tsohihdoo zugeer tsohildoo, hudlaa sensation hiigeed

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн