Бэртсэн хүүхдүүдийг “Юун сүртэй юм,хүний амь нас эрсдээ юу” гэв

Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Сансарын хөлөг тоглоом хугарч, найман хүн бэртсэн ноцтой осол гарсан. Тэдний дөрөв нь эмнэлэгт хүргэгдэж, хоёр хүүхэнд хүнд бэртэл авсан бөгөөд 14 настай охины бие зовиуртай байгаа гэх мэдээлэл цацагдаад байна.

Ослын дараагаас паркийн үйл ажиллагааг түр зогсоосон, гадна орох хаалган дээр хамгаалалт гарсан, ‘Дотоод ажилтай’ гэсэн бичиг наагаад буй. Энэ асуудлаар тус төвийн гүйцэтгэх захирал Б.Батнягт “хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Гэтэл тус төвийн тохижилтын ажилтан ийм ноцтой осол гарчихаад байхад “Юун сүртэй юм, хүний амь нас эрсдээ юу, битгий ингэж хүний мууд дурлаж бай” гэх хэнэг ч үгүй хариултыг тэнд байсан сэтгүүлчид өгсөн байх юм. Үнэндээ “сансарын хөлөг” гэх тоглоом голоороо хугарч унаад найман хүнийг сансар луу илгээх дөхсөн байхад ийм хариулт хэлж суудаг тус төвийн ажилтнуудын хувьд бяцхан үрс заавал амиа алдах ёстой байсан уу.

“Сансарын хөлөг” гэх тоглоом нь анх 2011 онд ашилалтад орсон байдаг. Тус төвийн ихэнх тоглоомны ашиглалтын хугацаа аль хэдийнэ дууссан гэдгийг дээрх ноцтой осол батлан харууллаа.

1 сэтгэгдэл

  1. үйлчилгээний ажилтан тухайн компанийг төлөөлөхгүй шүү дээ. хариуцлагатай албан тушаалтан мэдэгдэл хийж үүрэг хариуцлагаа хүлээдэг нийгэмд амьдарч байгаагаа энэ сэтгүүлч нэртэй салбатай нар ойлгож бичмээр юм. зүгээр гудамжид байсан энгийн хүний үгийг тухайн компаний байр суурь мэтээр бичих нь ёс зүйн хувьд асуудалтай гэдэгээ ойлгомоор юм.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.