Төрөөд дөнгөж дөрөв хонож байсан нярай охиныг хулгайлсан хэрэг энэ сарын 7-нд гарсан. Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй “хүүхдэд чинь бэлэг өгөх гэсэн юм” хэмээн хуурч гэрт нь очоод хүүхдийг нь авч зугтсан тухай хохирогч А ярьж байв.

Хүүхдийн ээж Тахилтад байдаг найзындаа гарч, хөдөөнөөс нөхрөө ирж авахыг хүлээж байх үед эл хэрэг болсон бөгөөд хүүхдийг ээжийг гутлаа өмсч байх зуур гэрт нь хоносон эмэгтэй хүүхдийг нь “түр авч байя” гээд авч зугтжээ. Дараа нь фэйсбүүктээ “би төрчихлөө” гэх пост оруулж, хүүхдийн ээжийг блоклосон байсан аж.

Цагдаа нар хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйг илрүүлж нярайг ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Харин ийм үйлдэл гаргасан эмэгтэйг сулласанд айж байгаа тухай хохирогч А нь хэлж байв. Тэрбээр “Цагдаагийн газраас тэр эмэгтэйг саатуулна гэж хэлсэн хэрнээ нөхрийнх нь хамт гадуур сул гаргасан байна билээ. Тэдний цаана нь байгаа хүмүүс намайг гүтгээд байгаа. “Чи хүүхдээ үрчлүүлнэ” гэчихээд одоо хулгайлсан гэж ярилаа гэж. Тэр эмэгтэй намайг “Охиноо үрчлүүлэх үү” гэж асуухаар нь “Би одонгийн охиноо яалаа гэж хүнд үрчлүүлэх билээ дээ. Үгүй л” гэж хэлсэн. Би тэр танихгүй эмэгтэйгээс айж байна. Надад ямар ч хамгаалалт байхгүй. Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ” хэмээжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

By updown

One thought on ““Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ””

zagdaa genyy-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн