Сэрэмжлүүлэг: Гал гарлаа л бол цонх, салхивчаа хаа 

Гэр, байшинд гал гарахад хамгийн түрүүнд цонх, салхивчийг хааж, өрхөө битүүлээд, гарын доорх даавуун материалыг чийглэж амны хаалт болгон аврагчдыг хүлээх хэрэгтэй гэж онцгой байдлын албан хаагчид ард иргэдэд хандаж байнга сануулдаг.

Гэвч хэнэггүй зангаасаа болдог юм уу, хэзээ нэгэн цагт тийм зүйл тохиолдоно гэж боддоггүй төдийлөн анхаарахгүй хэвээр байх юм. Саяхан Баянгол дүүргийн нэгэн орон сууцанд цахилгааны асуудлаас болж гал гарчээ. Гал үүдэн хэсгээс гарсан бөгөөд гэртээ байсан залуу сандрахдаа том өрөөний цонхоо дэлгэж орхиод, гарл команд дуудан, нөгөө талын өрөөний тагтан дээр гарч зогсчээ. Аврах ангийнхан таван минутад ирж гал унраасан байна. Хэрвээ цонх онгойлгоогүй байсан бол зочны өрөө болон гал зуух руу орохгүй байсныг мэргэжилтнүүд залууд хэлсэн байна.

Ахуйн осол, галын аюулын талаар иргэн бүр мэдлэгтэй байхыг орчин, нөхцөл шаардаж байна. Дунд сургуульд Иргэний хамгаалалтын хичээл заадаг байхад энэ тухай мэдээлэл сайн өгдөг байжээ хэмээн дашрамд бодогдов.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

    • ЗУУХАНД ГАЛ АСААХДАА ЦОГЫГ ҮЛЭЭЖ БАЙЖ АСААДАГТАЙ Л АДИЛ. ГАЛЫГ УНТРААХДАА АГААРГҮЙ БОЛГОЖ БИТҮҮЛДЭГ. /ВАРЕНЫЙ ШИЛЭН ДОТОР ГАЛ АСААГААД ТАГЛААД ҮЗ ДЭЭ/ БАЙШИН БИТҮҮ САВ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ГАЛЫГ УНТРААСАНЫ ДАРАА САЛХИ ОРУУЛЖ УГААРЫГ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ

      Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.