Дэлхийн улс орнууд 5 жи системд шилжихээр эрчимтэй ажиллаж, ойрын хэдэн жил зах зээлийн ширүүн өрсөлдөөнд орох төлөвтэй байна. Үүрэн холбооны технологиор дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгос улс утасгүй харилцааны 5 Жи технологит шилжихэд зориулан 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тус улс ирэх 2018 оны өвлийн олимпийн 123-р наадмын үеэр “Самсунг корпораци” 5жи сүлжээг түр хугацаагаар нээхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр БНСУ 5жи-г нэвтрүүлсэн анхны орон болно. Зөвхөн Солонгосоор зогсохгүй БНХАУ, Норвеги, Дани, АНУ, Швед зэрэг улс 5 жи сүлжээг нэвтрүүлхээр ажиллаж буй юм.

Нореги улс  2020 гэхэд үүрэн харилцаа холбооны 5жи сүлжээг эх орон даяараа нэвтрүүлэх болсон тухай тус улсын “Афтеньпостень” өдөр тутмын сонинд бичжээ. Тус улсын үүрэн холбооны оператор “Теленор” компани энэ сүлжээний туршилтыг амжилттай хийжээ. 5 жи нь  бидний ашиглаж байгаа интернет хурдаас даруй 100 дахин хурдан юм байна.

5жи нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татаж үзэх, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, жолоочгүй авто машиныг удирдлагаар хангах гээд маш олон давуу талтай. Ялангуяа дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүй авто машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үед  дээрх сүлжээ нь хамгийн хэрэгтэй зүйлийн нэг яах аргагүй мөн юм.

Үүрэн холбооны 4 Жи системд 800 Мб хэмжээ бүхий киног 40 секундэд татаж авах боломжтой бол 5 Жи системд дөнгөж 1 секунд зарцуулна. 5 Жи систем нь мөн 500 км/ц- аас илүү хурдлах хурдны галт тэргэнд интернет хэрэглэх боломж олгох юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн