Сошиал медиа хөгжүүлэгч залуус нэгдэж өөрсдийн үзэл бодлоо хамтдаа илэрхийлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын эсрэг өөрсдийн хүчирхэг дуу хоолойгоо хүргэж, нийгэмд эерэг , зөв хандлагыг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгож  “Сошиал Медиа Хөгжүүлэгч Холбооны “ХҮЧИРХЭГ ХАМТ ОЛОН”  албан ёсоор байгууллагдан өнөөдөр албан ёсны бүтэц бүрэлдэхүүнээ батлан үйл ажиллагаагаа явуулахад бид  бэлэн боллоо.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн 25 гишүүн ээлжит хуралдаанаа зохион байгуулж, холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга, салбар хариуцсан Дэд тэргүүнүүдээ сонголоо

Үүнд: 1. Хэвлэл мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүн

  1. Сургалт, гишүүнчлэл хариуцсан дэд тэргүүн
  2. Бизнес хөгжил , төсөл хариуцсан дэд тэргүүн
  3. Програм хангамж, аюулгүй байдал хариуцсан дэд тэргүүн
  4. Гадаа харилцаа, харилцаа холбоо хариуцсан дэд тэргүүн
  5. Хууль, мэргэжлийн ёс зүй харицсан дэд тэргүүн
  6. Орон нутгийн сошиал хөгжүүлэгчдийг хариуцсан дэд тэргүүн
  7. Төрөлжсөн мэдээ, мэдээллийн сошиал хөгжүүлэгчдийг хариуцсан дэд тэргүүн
  8. Гадаад оронд байгаа монголын сошиал хөгжүүлэгчдийг харицсан дэд тэргүүн
  9. Соёл урлаг, спортын төрөлжсөн сошиал хөгжүүлэгчдийг хариуцсан дэд тэргүүн
  10. Сошиал медиа, контент хөгжүүлэгчдийг хариуцсан дэд тэргүүн
  11. Маркетинг, зар сурталчилгаа хариуцсан дэд тэргүүн
  12. Нийгмийн оролцоо, хамтын ажиллагаа харицсан дэд тэргүүн
  13. Мэдээ, мэдээллийг түгээх харилцааг харицуцсан дэд тэргүүн
  14. Төрөлжсөн чөлөөт сошиал хөгжүүлэгчдийг хариуцсан дэд тэргүүн
  15. Санхүү бүртгэл хариуцсан дэд тэргүүн
  16. Сошиал хөгжүүлэлт, харилцаа холбоо харицсан дэд тэргүүн гэсэн бүрэлдэхүүн багтаж байгаа юм.

Холбоонд нэгдсэн гишүүдийн ерөнхий байдлыг авч үзэхэд нийт гишүүдийн 50 орчим хувь нь программ хангамж хөгжүүлэгч, 25 орчим хувь нь сэтгүүлч, сурвалжлагч, 15 орчим хувь нь сошиал маркетинг чиглэлээр мэргэшсэн болон бусад мэргэжлийн хүмүүс байгаа нь шинэлэг маш хүчирхэг хамт олон гэдгээ нотлож харуулж байна. Өнөөдрийн байдлаар тус холбоонд 20к-480к хүртэл гишүүдтэй 61 фэйсбүүк групп 30к-240к-тай нийт 152 фэйсбүүк хуудас, 1,5к-37к дагагчтай 28 twitter хуудас нэгдээд байгааг дуулгахад таатай байна. Нийтдээ давхардсан тоогоор 11,852,000 орчим цахим хаяганд мэдээ, мэдээлэл шууд түгээх “ХҮЧИРХЭГ “ хамт олон болоод байна .

Бид удахгүй нийт гишүүдийн нэгдсэн уулзалт цугларалтыг зохион байгуулахаар ажилдаа орлоо.

Та бүхнийг нээлттэй гишүүнчлэлд  уръж байна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Сошиал Медиа Хөгжүүлэгч Холбооны “ХҮЧИРХЭГ ХАМТ ОЛОН” мэндэллээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн