Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Aлга болсон иргэнийг эрээ хайх ажиллагааг зогсоолоо – updown.mn

Aлга болсон иргэнийг эрээ хайх ажиллагааг зогсоолоо

Энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 7 техник хэрэгсэл, 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус багийн “Зуун модны даваа” гэдэг газраас “Торлогийн тал” гэдэг газар хүртэл 20 км газар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр 17:48 цагт зогсоосон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн