НӨАТ-ын урамшууллын сугалаа /2018 оны тавдугаар сарын 20-ны тохирлоор/-ны 50 сая төгрөгийн азтангаар Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Гомбожавын Батцэцэг гэх 26 настай бүсгүй тодорчээ. Тэрбээр сумынхаа “Наранзаяат” дэлгүүрээс 8,500 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад азтан болсон байна. 

Шагналаа авахаар гэр бүлийнхэнтэйгээ Улаанбаатар хотод ирээд байгаа Г.Батцэцэгт 50 сая төгрөгийн батламжийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн захирал Ц.Орхонтамир нар гардуулж өглөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн