Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Цалингаа голсон эмч, багш нар хүүхдийн мөнгөөрөө амьдаръя гэж боддог болчихлоо” – updown.mn

“Цалингаа голсон эмч, багш нар хүүхдийн мөнгөөрөө амьдаръя гэж боддог болчихлоо”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж хоёр цаг гаруй маргалдсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байна гэдгийг онцоллоо. Тэрбээр хэлсэн үгэндээ

“Хүүхдүүддээ хайртай гэж хэлмээр байна. Энэ сэдвийг хэрүүлийн алим болгомооргүй байна. Аливаа улс орны дампуурал авлига, халамж хоёр гэсэн зөөлөн бодлогоор эхэлдэг. Монголд энэ хоёр хэрээс хэтэрсэн. Өнөөдөр таван хүүхэдтэй айлын аав ээж ажил хийх хүсэлгүй болсон. Яагаад гэхээр 5 хүүхэд 100 мянгаар хангалттай амьдарна гэж үздэг. Улаанбаатар хотод нээлттэй ажлын зар маш их байна. Ойролцоогоор 3600 гаруй ажлын байр сул байна. Ирээд ажил хийдэг хүн байхгүй, ажилд тэнцдэг нь ховор. Зориуд унадаг. Бага цалинтай ажилласнаас тэтгэмжээ аваад амьдаръя гэж бодох нь их байгаа юм. Цалингаа голоод сууж байгаа сувилагч, эмч нар 350 мянган төгрөгийн цалинтай ажилласнаас хүүхдийн мөнгөөрөө амьдаръя гэж боддог болчихлоо. Ажил хийдэг хүн алга. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байна. Хүүхдийн мөнгө нэмнэ гэж ярьж талцахын оронд хоёр нам засаг барьж байх үедээ үндэслэлгүйгээр бий болгосон төрийн албан хаагчдын тоог цөөлье. Энэ хэмжээгээр цалинг нь нэмье гэдэг суурь бодлогын асуудал байх ёстой. Зүгээр нэг улс төр болгоод мэтгэлцдэг байдлаа больё. Нийгмийн халамж Монголчуудыг сүйрүүлнэ шүү. Бид үлдсэн  хоёр жилийн хугацаандаа Их хурлын танхимд  хэрэлдэж суух цаг биш шүү. Ард түмэн одоо ухаантай болсон шүү. Хэн нь популизм хийгээд байгааг мэднэ” хэмээлээ.

11 thoughts on ““Цалингаа голсон эмч, багш нар хүүхдийн мөнгөөрөө амьдаръя гэж боддог болчихлоо”

  1. ene ervvl hvn mon uu 2018-05-25 17:17 at 17:17

    ene balai tenegiig ervvl mendiig shalgaj shar hadand baih gazar ruu ybuuliy…iim balai ergvv zvil yridag gar uu daa…haanaas garsan mederel muut be dee..

    Хариулах
    1. naadah chine hun bish mal 2018-05-26 21:57 at 21:57

      chinii heldeg unen2

      Хариулах
  2. Ёстой лалар бна шдээ 2018-05-25 18:13 at 18:13

    Энэ ардын на ын гишүүний тархи толгой сэтгэц нь эрүүл эсэхийг эмч нар шалганаар юм бишүү.. багш эмч нарыг эд нар хүн гэж үзэхээ болиод удсан болтой. Цалингаа голоод хүүхдийн 100 мянга ар амьдрах гээд байна гэж хэлсэн нь эрүүл хүний толгойд орох бодол уу??!!! Арай ч дээ. Үнэндээ их хурлын гишүүд дарга нарын 1 удаад хоолонд орох мөнгө 100 мянгаас хол давдаг шдээ. Тийм байтал 100 мянгаар 7 ам бүл ажил хийхгүй тансаг амьдрах гээд байна гэж юугаа солиороод байгаа гар вэ?? Даргаасаа айхдаа ингэж ярьдаг юм бол уу

    Хариулах
  3. иргэн 2018-05-26 07:20 at 07:20

    нутаг нутгийн угшил онцлог гэж бнаа. Манай Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Увс,Говьалтай, Сүхбаатар гээд хүн чанараар тааруу л газрууд бдаг. Энэ гүтгэлэг биш л дээ. Өөрсдөө бол мэддэггүй байх. Гэхдээ энэ 80 хувьтай үнэн.

    Хариулах
    1. Нэргүй 2018-05-26 20:54 at 20:54

      юун угшил нутаг усны талцал вэ

      Хариулах
  4. иргэн 2018-05-26 07:24 at 07:24

    Ингэж амьдрах сонирхолтой улс олон болсон бол халамж хавтгайруулсан, халамжаас өөр бодлого хэрэгжүүлэх чадваргүй, улс орны ирээдүйг биш намаа бодож шийдвэр гаргадаг та нарын л буруу байх. Алс хэтийн хатуу бодлого биш ахиж сонгогдохоо боддог энэ бодлого чинь монголчуудыг хүүхдийн 20 мянгаар амьдрахад хүргэж, 20 мянган төгрөг тйорсон хэрүүл л яриж байх шив дээ

    Хариулах
    1. bulga 2018-05-26 21:59 at 21:59

      yuutai saihan unen ug ve

      Хариулах
  5. ззз 2018-05-26 14:18 at 14:18

    энэ хөсрий өөрөө тэгж амьдар

    Хариулах
  6. Зочин 2018-05-26 18:24 at 18:24

    Ийм амьтдыг сонгосон хүмүүст уур хүрч, бас харамсах юм даа.

    Хариулах
  7. ЗОЧИН 2018-05-26 18:57 at 18:57

    ИЙМ Л МУЛГУУ ЮМНУУД ТӨРД СУУЖ БАЙХАД ЯАЖ ӨӨДТӨЙ УЛС ХӨГЖИХ ВЭ ДЭЭ ЯАРАЛТАЙ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ СОЛИОЧЭЭ НӨГӨӨ МАН ГАРЧ ИРЭХДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЗАСАГ ТӨРТӨЙ БОЛОХ ЮМ ЯИСАН НЬ ХААНА БАЙНА АА ИЙМ ХӨГИЙН ЮМНУУД МЭРГЭЖЛИЙН БАЙЖ ХАРАГДАА Ч ЧААВААСДАА.

    Хариулах
  8. aldrai 2018-05-27 00:45 at 00:45

    ERDEMTED GESEN UG BUTEEL N HEREGJIHGUI

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн