Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийнэ. Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд дараах байршилуудад засвар хийх тул халуун ус тасална.

Тавдугаар сарын 24-30-н

Сэргэлт УҮГ, Хайрхан ХХК, Эрэл ХХК, Автобус-1 ХК, Гоёо ХХК, ЭХЯам, Монгол Солонгосын коллеж, Атар өргөө ХК, Дулааны сүлжээ ТӨХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГазар, Хан–Уул дүүргийн тамгын газар орчмын бүх хэрэглэгчид, Гутал ХК, Мишээл ХК , Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэрийн районы бүх албан газрууд, хэрэглэгчид, УИД, ОХУ-ын ЭСЯам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхоны 5-н өндөр байрууд, УИД-ийн орчим, Өгөөж чихэр боов ХК, Хүмүүн эмнэлэг, 5-р хорооллын хуучнаар Тээврийн товчоо орчмын орон сууцнууд, хэрэглэгчид, Эм импекс, Саруул төв, Сарора зочид буудлын орчмын орон сууц, албан газарт таслах юм байна.

By updown

One thought on “Өнөөдрөөс халуун ус тасална”
  1. Сайн байна уу.Ямар газар нь 5 хоног,ямар нь 2,3 сараар тасраад байгаа юм бэ,тайлбар өгөөч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн