“Хавайн арал газрын хөрснөөс арчигдах аюул ойрхон байна”

Хавайн арлын Килауэа галт уул дэлбэрч орчин тойронд аюул нүүрлээд байгаа. Дэлбэрэлт үргэлжилсээр байгаа тул 2000 гаруй нутгийн иргэд болон жуулчид нүүлгэн шилжүүлжээ. Галт уулын хайлмаг гол болон урсаж байгаа бөгөөд одоогоор 40 байшин барилга, сүйтгэж, улмаар Номхон далай руу урсан орж байна.

Мэргэжилтнүүдийн эмээж байгаагаар, хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл арлын зарим хэсэг газрын хөрснөөс арчигдаж мэхээр байна хэмээн CNN мэдээллээ. Галтын уул хүчтэй дэлбэрч, их хэмжээний хайлмаг гадаглуулж байгаа учир түүнээс үүссэн утаа, хорт хий Хавайн иргэдийг хордуулж байна. Утааны өндөр нь 10 км-т хүрчээ. Онцгой байдлын албаныхны санааг зовоож байгаа өөр нэг асуудал нь галт уул, хайлмагийн утаанаас гадна хайлмаг далайн устай урвалд орсноос болж үүсч буй токсик хорт хий гэнэ. Шинжээчдийн дүнгэж байгаагаар галт уулын дэлбэрэлт хэдэн долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Килауэа галт уулын дэлбэрэлт дэндүү хүчтэй байгаа тул галт уулнаас гадагшлах хайлмагийн урсаж амжилгүй овоорч байна.

Зарим газар овоорсон хайлмагийн өндөр дөрвөн давхар байшингийн хэмжээнд хүрчээ.

Зэргэлдээх арлуудын зарим газрын хөрсөнд ан зав үүсч, түүгээр галт уулын хайлмаг урсан  гарч байна.

Килауэа галт уулын дэлбэрэлт эхэлснээс хойш Хавайн хамгийн том арлын 19 газар ан цав үүсээд байна. Ан цав бүрээс халуун хайлмаг урсан гарч байна.

Килауэа нь галт уулын бөмбөгөө 150 метр өндөрт шидэж байна.

Хавайн арал галт уулын идэвхтэй бүст тооцогддог ч сүүлийн 100 жилийн турш гал уул дэлбэрч байгаагүй.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн