МАХН өнөөдөр УИХ-д суудалтай үгүй нь мэдэгдэхгүй ганц нам болсон. Тус намын талцал гишүүдийг нь хоёр хуваагдахад хүргээд буй. Өнгөрсөн долоо хоногт тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр намын төлөөлөл Улсын дээд шүүхэд хандсан ч хүсэлтийг нь хүлээн аваагүй. Энэ үеэр хуралд ажиглагчаар оролцож байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа нөхөрт зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний биед намын гишүүн н.Уламбаяр тэргүүтэй дөрвөн залуу халдсан гэх мэдээлэл бий. Хэвлий хэсэгтээ хөшиглүүлж бэтэл авсан О.Баасанхүү гишүүн БНСУ-г зорихоор болоод буй.

Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй бөгөөд ШШҮХ-гийн шинжээч эмч нар биед нь үзлэг шинжилгээ хийж, гэмтэл учирсныг тогтоосон байна.

By updown

6 thoughts on “Намын нөхөртөө зодуулсан О.Баасанхүүд гэмтэл учирсныг шүүх тогтоолоо”
  1. Баасанхүү ч баасанхүү, цаадуул нь ч цаадуул, хэн хэнийх нь зөв хэрүүлээ цааш нь үргэлжлүүл гэхээс өөр юу хэлэх билээ

  2. Намын асуудлыг цэгцлэхгүй бол болохоо больсон. Нам нам гээд элийрсэн , халуурсан улс их болжээ.!!!

  3. Энэ МАХН нам биш болжээ. Н.Энхбаяр, Баасанхүү 2 тараагаад дуусан юм шиг байна. Одоо өөр хүнээр даргаа сонговол дээр байх.

  4. Баас нэртэй хүмүүс нэр шигээ баастаж хөглөж явахын. Энэ баасанхүү, баасан авгай, сумоч баасандорж гээд хамаатны бас 2 баасан бн ккк

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн