“School Police”-ыг зодсон иргэнийг долоо хоног баривчиллаа

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн гадна, автомашины гарц дээр иргэн М машинаа байрлуулан, улмаар сургуулийн ойр орчимд ‘Эцэг эхийн эргүүл’-ийн үүрэг гүйцэтгэж байсан /School Police/ иргэн Э-гийн шаардлагыг үл тоон, танхайрсан хэрэг өнгөрсөн баасан гаригт /2018.05.18/ гарсан билээ.

Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танхайрсан иргэн М-ийг 30 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдууллаа.

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.