Дэлхийн хамгийн том хоёр нутагтан устах аюулд иржээ

Дэлхийн хамгийн том хоёр нутагтан  “catastrophic” усны гүрвэл мөхлийн ирмэгт иржээ. Дөрвөн жилийн хугацаанд явуулсан хээрийн судалгаанаас харвал Хятадын аварга Саламандер гэх энэ амьтан  устаж үгүй болсон байна. Учир нь энэ амьтаныг тансаг зэрэглэлийн ресторанууд өндөр үнээр авдаг нь ийнхүү мөхлийн эрмэгт хүргэжээ. 

Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэгийн Амьтан судлалын хүрээлэнгийн судлаач Др.Самуэл Турвэй “Хүний хэрэглээнд зориулж эдгээр гайхалтай амьтадыг устгаж байгаа нь дэлхийн хамгийн том хоёр нутагтан амьтадын ирээдүйд ноцтой аюул учруулж байна” хэмээжээ. Тиймээс даруй хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Цэнгэг голд амьдардаг саламандар гүрвэл нь Хятадад элбэг байсан аж. Мөн түүхэндээ энэ амьтаныг идэхийг хориглосон байдаг аж. Хэмжээнээс нь шалтгаалаад хамгийн том нь 10 мянган юаниас илүү үнэд хүрдэг.

Б.Цэцэг

salamander Дэлхийн хамгийн том хоёр нутагтан устах аюулд иржээ


  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.