Тасалгааны агаар цэвэршүүлэх гурван ургамал

Энэтхэгийн байгаль орчны идэвхтэн судлаач Камал Меттелийн багынхан олон жилийн судалгааны үр дүнгээр тасалгааны агаарыг цэвэршүүлэх гурван ургамал нээжээ.

Арека дал мод (Areca palm),  хадам ээжийн хэл (mother-in-law’s tongue),  мөнгөний мод (money plant). Эдгээр энгийн ногоон ургамлыг судлахад тасалгааны агаарыг цэвэршүүлж хүний эрүүл байхад шаардагддаг цэвэр агаар “үйлдвэрлэдэг”-ийг тогтоогоод зогсохгүй тасалгаанд буй агаарын чанарыг стандартын хэмжээнд барьж байдгийг нээжээ. Тасалгаанд хүний мөрөөр татах өндөртэй дөрвөн арека мод нэг хүний агаарыг цэвэршүүлдэг болох нь тогтоогджээ. Долоо хоногт нэг удаа тус ургамлыг арчлах бөгөөд 3-4 сар тутамд гадаа гаргах хэрэгтэй гэнэ.

Хоёрдахь ургамал болох хадам ээжийн хэл нь унтлагын өрөөнд тохиромжтой. Учир нь энэ нь шөнийн турш нүүрсхүчлийн хийг хүчилтөрөгч болгон хувиргаж байдаг аж. Хүний бэлхүүсээр татах өндөртэй 6-8 ширхэг ургамал нэг хүний агаарыг цэвэршүүлнэ гэжээ.

Гурав дахь ургамал нь мөнгөний мод бөгөөд үүнийг усанд ургуулах нь тохиромжтой. Тус ургамал формальдегид өнгөгүй хорт хийг болон бусад ууршимтгай химийн бодисыг устгадаг.

20 жилийн насжилттай 4,645 м2 барилгад дээрх гурван ургамлыг 300 оршин суугчдын агаарыг цэвэршүүлэхэд ойролцоогоор 1,200 ургамал оногдохоор судалгаа хийхэд тус тасалгаанд 10 цагийн турш байсан хүмүүсийн 42 хувийнх нь  цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэг хувиар өссөн. Энэ барилгад байсан хүмүүсийг ямар ч ургамалгүй барилгад байсан хүмүүстэй харьцуулахад

  • нүдний үрэвсэл 52 хувиар,
  • амьсгалын систем 34 хувиар,
  • толгойн өвчин 24 хувиар,
  • уушгины хомстол 12 хувиар,
  • астма 9 хувиар тус тус буурч байгааг тогтоосон.

Энэ барилгыг Энэтхэгийн засгийн газраас хамгийн цэвэр агаартай байшингаар тодруулсан бөгөөд тус судалгааны дүн засгийн газрын сайтад байршиж байгаа гэнэ.

Мөн цэвэр агаар ихсэхэд эрчим хүчний зарцуулалт 15 хувиар буурчээ. Энэ туршлагадаа  үндэслэн 162,580 м2 талбайтай барилгад эдгээр гурван ургамлыг нийт 60,000 тарьж байна.

Мөн Волвертон эмч “Тасалгааны агаарыг хэрхэн цэвэршүүлэх вэ” нэртэй ном бичжээ. Тэрээр бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах, тасалгааны агаарыг цэвэршүүлэхэд эдгээр ургамлын амьдралын онцлог зэргийг судалсан байна. Түүний зөвлөж байгаагаар:

Арека дал мод 

areca-palm Тасалгааны агаар цэвэршүүлэх гурван ургамал

  • Энэ ургамал өдрийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч юм.
  • Нэг хүний агаарыг цэвэршүүлэхэд 4 ширхэг хүний мөрний хэмжээний өндөртэй

Арека дал мод нь 6-8 тохой өндөр ургадаг бөгөөд 7,6 м өндөр болно. Нарны шууд тусгалаас хол байлгах бөгөөд хэт их услах хэрэггүй. Их усалж болохгүй. Өнгөн хөрс нь хуурай харагдавч ёроолдоо устай байгааг санаж байхад илүүдэхгүй. Услахдаа химийн бодис агуулсан эсвэл крантны усаар услахаасаа өмнө усаа цэвэршүүлбэл зүгээр. Их халуунд тэсвэртэй боловч хүйтэнд тэсвэргүй ургамал юм. Хэт их давстай бордоо нь түүний навчинд толбо үүсгэх учир давстай бордоо хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Хөрсний ус шингээлтийг сайн тохируулах хэрэгтэй бөгөөд элсээр сийрэгжүүлсэн хөрс сайн. 3-4 сард нэг удаа гадаа салхилуулах нь ургамлын өөрийн эрүүл байхад тустай.

Хадам ээжийн хэл  

mother-in-law-tongue Тасалгааны агаар цэвэршүүлэх гурван ургамал

 

  • Энэ нь шөнийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч
  • Нэг хүнд 6-8 ширхэг хүний бүсэлхий хүрсэн өндөртэй хадам ээжийн хэл байх нь тохиромжтой.

Хадам ээжийн хэл нь арчлахад хамгийн амархан ургамал. Шүүслэг навчтай өтгөн ногоон өнгийн илдтэй төстэй хэлбэртэй бөгөөд хадам эхийн хурц хэлийг “бэлгэдэж” өгсөн нэр аж. Африк, Азийн халуун хуурай агаарт ургадаг тэрээр ус даадаггүй бөгөөд их уславал мөн ялзрах аюултай. Түүний шүүслэг навч хуурай агаартай сайн харьцаж чаддаг. Наранд тэсвэртэй тул нартай газар байрлуулж болно. Агаарын цэвэршүүлэлт ба чийгшлийн төвшинг сайжруулдаг ач холбогдолтой. Шулуун өндөр хэлбэрийн учраас хадам эхийн хэл нь босоо шугамтай ургамлын зохицолд тохиромжтой байдаг.

Мөнгөний мод 

money-tree Тасалгааны агаар цэвэршүүлэх гурван ургамал

 

  • 46 см өндөртэй гурван ургамал нэг хүний агаар цэвэршүүлэх хэрэгцээг хангана

Энэ ургамал нь тасалгааны агаарт буй хорт бодисыг өөртөө шингээн цэвэршүүлэх бөгөөд утаа, угаар зэрэг органик химийн бодисийг цэвэрлэнэ. Нарны шууд тусгалаас хол байлгах бөгөөд дунд зэргийн чийгшилтэй байх нь тохиромжтой. Халаалтын систем, сэнс зэрэг халуун хуурай агаараас  хол байлгана.  Үндсийг ялзруулахаас сэргийлж элсэрхэг хүлэрт хөвдөн хөрс, ус сайн зайлуулах саванд суулгана.

Эдгээр гурван ургамал цэвэр агаарыг хангалттай үйлдвэрлэх бөгөөд эдгээр нь битүү орчинд ч удаан хугацаагаар амьдрах чадвартай ажээ.

Бэлтгэсэн Б.Булгамаа Updown.mn

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.