Садангаа хөнөөгөөд “Нарантуул”-ын чингэлэгт нуугдсан залууг баривчиллаа

Баянзүрх дүүргийн нутагт өнгөрсөн ням гаригт хүний амь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Садан төрлийн хүмүүс нийлэн сархад хүртэж байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан аж. Улмаар зодолдож 25 настай О нь хамаатныхаа ахын аминд хүрсэн байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх шинжилгээгээр хохирогчийн дотор эрхтэн, элэг дэлүү няцарснаар насбарсан болох нь тогтоогджээ. Тус дүүргийн  цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж 24 цагийн дотор сэжигтнийг баривчилжээ. Гэмт этгээд “Нарантуул” худалдааны төвийн нэгэн чингэлэгт нуугдаад харанхуй болохыг хүлээж байсан гэнэ.

Хэрэгт холбогдсон О нь нэг сарын өмнө хадам аавынхаа хэвлийн тус газар өшиглөж, нарийн гэдсийг нь тасалж гэмтээсэн хэрэгт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлээд байжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

2 thoughts on “Садангаа хөнөөгөөд “Нарантуул”-ын чингэлэгт нуугдсан залууг баривчиллаа

  1. xixixi 2018-05-22 10:11 at 10:11

    xaaabbaidgiin xaxaxa
    dam aab gej yamar

    Хариулах
  2. ххх 2018-05-22 10:16 at 10:16

    новшийн шүүх хорих ял өгсөн бол нэг хүний алтан амийг аврах байсан байнашд, хулгайч луйварчин алуурчдад үйлчилсэн давраасан эрүүгийн хуулиа өөрчил

    Хариулах

xixixi-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн