Ким Жон Уны мэдэгдэлд Төрийн департамент хариу өгөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун  нарын уулзалт цуцлагдаж байгаа талаар Пхеньянаас ямар нэгэн мэдэгдэл аваагүй гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Нойерт сэтгүүлчдэд мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг C-SPAN телевизээр үзүүлсэн байна.

Түүний хэлснээр, БНАСАУ-ын зүгээс албаны болон албан бус ямар нэгэн мэдээлэл ирээгүй ажээ. Хэлэлцээрийн бэлтгэлийг үргэлжлүүлнэ гэж Нойерт онцолсон байна. АНУ-ын Өмнөд Солонгостой хамтран хийж байгаа хээрийн сургууль ямар нэгэн өдөөн хатгалт биш, Ким өмнө нь уулзалтыг хоёр орны хувьд чухал гэж байсан хэмээн тэрээр тодотгосон байна.

Үүний өмнө хоёр Солонгосын хэвлэлд БНАСАУ-ын удирдагч үргэлжилж байгаа цэргийн хээрийн сургуулийн улмаас АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх уулзалтаа зогсоохоор сүрдүүлэг хийсэн гэж бичсэн аж. АНУ-БНСУ-ын “Max Thunder” нэртэй хээрийн сургууль Өмнөд Солонгост дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм. БНАСАУ ба АНУ-ын удирдагчид ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар болоод буй билээ.

Эх сурвалж: Eagle.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн