“Фэйсбүүк”-ийн тэргүүн европын парламентын удирдагчдад тайлбар өгнө

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн захирал Марк Цукерберг ирэх долоо хоногийн эхээр Бельгийн нийслэл Брюссель хотод Европын парламентын удирдагчидтай уулзах гэж байгаа тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

“Фэйсбүүк” хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалан хамгаалах чиглэлээр одоо ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгааг тэрбээр уулзалтын үеэр Европын парламентын удирдагчдад тайлбарлах бололтой. Их Британийн улс төрийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийдэг нэгэн компанид “Фэйсбүүк” 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх дуулиан өнгөрсөн гуравдугаар сард дэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн, яаж алдсанаа, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр одоо ямар арга хэмжээ авч байгаагаа ирж тайлбарлахыг хүссэн агуулга бүхий захидлыг Европын парламентын ерөнхийлөгч өнгөрсөн сард “Фэйсбүүк” компанид илгээсэн байна.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.