Хуурамч шатахуун борлуулагчдыг удахгүй зарлана

Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцож хуурамч, хольцтой шатахуун, дизель түлш зарагдаж байгаа талаар мэдээлэл өгчээ. Мөн тус холбооноос шатахуун, дизель түлшийг шинжилгээнд оруулахад тухайн бүтээгдэхүүний октан тоо байх ёстой хэмжээнээс 4-5 дахин бага эсхүл хэт өндөр, шаталтын хэмжээ хүрэхгүй, тунадастай зэрэг зөрчил илрэв.

Харин манай улсын төрийн байгууллагууд эдгээр борлуулагчдын нэрсийг зарлахаас татгалзжээ. Тиймээс ОХУ, БНХАУ-д давхар шинжлүүлэхээр өгч тухайн хоёр орны шинжилгээний хариуг ирэхээр олон нийтэд мэдээлнэ гэдгээ Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдлээ.

2 сэтгэгдэлтэй

  1. Энэ бол арай даварсан хэрэг шуналтай дээр нь хулих шатахуун зарна үнэ нэмнэ юүг нь хүлээсэн бэ ард түмэнд зарлаж мэдэгдэх хэрэгтэй ядаж нэг өдрийн өмнө ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирохгүй

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.