Бодлогоо нарийвчлаагүй Сангийн сайд утаанд 200 тэрбумыг залгиулах вий

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа. Хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцэн нийслэлийнхний толгойн өвчин болсон утааг арилгах гэж үе үеийн эрх баригчид олон тэрбумыг салхинд хийсгэсэн ч үр дүнд хүрээгүй. Сангийн сайдын суудалд залраад жил ч болоогүй байгаа Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-ын нэгдсэн чууганы хуралдаанаар ирэх намар утаанд 200 тэрбумыг зарцуулна гэв. Тэрбээр “Утааг бууруулах бодлогоо нарийн гаргаагүй. Үүнээс болоод олон зүйлд самгардаад үр дүнд хүрээгүй. Хамгийн буруу шийдвэр бол түүхий нүүрсийг ууталж зарсан явдал юм. Тиймээс ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг зогсоож байгаа. Нам даралтын зуух болон 100 мянган айлд индукцийн арга нэвтрүүлхэд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана ” гэв.

Өнгөрсөн хугацаанд утааг бууруулах нэрээр 2016 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэв. Тухайлбал, 2012-2016 онд 147 тэрбумыг утаа “залгисан” байна. Үүнээс гадна  агаар.мн сайт хийсэн нэрээр 327 сая төгрөг, судалгаа хийсэн нэрээр 30,40 сая төгрөг, хийгээр халаалт шийдэх нэрээр 1,9 тэрбум,  Цэвэр агаар сангийн дотоод зардалд 932 сая төгрөг тус тус зарцуулжээ.

 

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.