Donor гэдэг үг нь дундад зууны үеийн Anglo-French гаралтай Donour эсвэл Doneur, мөн латин хэлний Donator гэсэн бэлэглэгч, дэмжигч, хандивлагч, ивээн тэтгэгч гэсэн утга бүхий үг юм байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн ямар нэгэн зүйлийг  бэлэглэх, хандивлах гэсэн утгатай. Эрүүл мэндийн салбарт энэ үг нь өргөн утга агууллагатай ашиглагддаг ба бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын тулд өөрийн цус, эд, эс, эрхтэнг эргэн төлөгдөх авлагагүйгээр сайн санааны үүднээс бэлэглэх, хандивлах буюу Донор болох гэсэн утга агуулдаг.

Дэлхий дээр эмч, эрдэмтэн, судлаачид XIII зуунд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хүнд болон амьтан дээр хийж эхэлсэн боловч эдгээр нь тухайн үедээ амжилт муутай болж байсан байна. Дэлхийн эрүүл мэндийн практикт Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амьд болон амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос хийж эхэлсэнээс хойш бараг 60 гаруй жил өнгөрсөн байна. Сүүлийн жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эрчимтэй хөгжсөн орнуудад дээрх 2 төрлийн донороос гадна зүрх зогссон донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийхээс гадна  үүдэл эсээс эрхтэн ургуулан түүнийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна.

Түүх сөхвөл анх удаа 1954 онд бөөр шилжүүлэн суулгасан Dr.Joseph, E.Murray., 1966 онд нойр булчирхай болон бөөрийг хамт шилжүүлэн суулгасан Dr.Richard LiLLehei; William Kelly /University of Minnesota/, 1967 онд анх удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Dr.Thomas Starzl /University of Colorado/, 1968 онд Dr.Norman Shumway /Stanford University Hospital/ анх  зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Монгол улсад анхны донор буюу анхны цус сэлбэлтийг 1938 онд Улсын төв эмнэлгийн эмч В.Ичинхорлоогоос эмчлүүлэгч Лувсандоржид сэлбэснээс эхлэлтэй гэж үздэг. Анх амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг УКТЭ-т 1996 онд хийсэн ба 2006 оноос илүү эрчимтэй ажиллаж өнөөдөр 158 хүнд бөөр , 2011 онд анх удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амьд донороос амжилттай шилжүүлэн суулгаснаас хойш өнөөг хүртэл УНТЭ-т 49 хүнд, ХСҮТ-д 2 хүнд тус тус амжилттай хийсэн байна. Эдгээрээс зөвхөн 6 тархины үхэлтэй донороос 12 хүнд бөөр, 1 хүнд элэг шилжүүлэн суулгасан ба эмчлүүлэгч нар нь энх тунх, эрүүл саруул ажиллаж амьдарч байна.

Донорыг цусны болон амьд, амьгүй донор гэж салгаж ойлгох ёстой байдаг. МУ-н Донорын тухай хуульд зааснаар “Цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлнэ.

“Амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтний хэсгээ сайн дураар өгөхийг

“Амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан,нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг хэлнэ гэж тус тус заасан байна.

Амьгүй донор буюу Тархины үхэлд хүрсэн донор гэдэг нь тархиндаа хүнд гэмтэл авах, тархинд цус харвасны улмаас тархины эд, эс гэмтэж үхжих, тархины цусан хангамж алдагдсанаас тархи тэжээлгүйдэж эргэлт буцалтгүй үхжилд хүрэх байдал юм. Ийм нөхцөл байдалд хүрсэн хүний зүрх болон амьсгалыг хиймлээр дэмжиж, амьсгалын аппаратанд оруулан хяналтанд авч бусад эрүүл эрхтнүүдийн үйл ажиллагааг хэвийн байлгах явцад тархины үхэлд бодитойгоор хүрсэн эсэхийг тархины цахилгаан бичлэг, судасны ЭХО, бодит үзлэг, нэмэлт сорилуудаар баталгаажуулж, эмч нарын тусгай комисс оношлоно. Хүний эд, эрхтнүүдээс хүчил төрөгчгүй орчинд хамгийн тэсвэргүй буюу богино хугацаанд үхжилд хүрдэг нь тархи юм байна.

Хиймэл амьсгалын аппаратанд байгаа тархины үхэлд хүрсэн хүний зүрх, уушиг болон бусад эрхтнийг дэмжин ажиллуулж, хэсэг хугацаанд (2-7 хоног) ажиллуулах боловч нэгэнт тархи нь үхсэн тул бусад эрхтэн аажимдаа хэвийн үйл ажиллагаа нь алдагдан зогсдог. Нэгэнт тархины үхэлд хүрсэн буюу нас барсан хүний хиймэл амьсгалын аппаратыг салгахад 3-5 минутын дараа амьсгал болон зүрх зогсдог.

Ийм байдал байгаа хүнийг боломжит донор гэж үздэг. Гэхдээ тархины үхэлд хүрсэн хүн болгон эс, эд, эрхтний донор болно гэсэн үг биш юм. Учир нь энэ хүнийг донор болох боломжтой эсэхийг судалж шинжилж донорын шалгуурт тохирох уу үгүй юу гэдгийг тодруулдаг. Өөрөөр хэлвэл энэ хүнд халдварт өвчин В болон С , ДОХ-н вирүс байгаа эсэх болон бусад амин чухал эрхтэнүүд хэвийн үйл ажиллагаатай байгаа зэргийг тогтоосны дараа шалгуур үзүүлэлтэд тохирч байвал  гэр бүлд нь донор болох хүсэлтийг хуулийн дагуу тавьдаг.

Ийнхүү донорын эрхтний асуудлыг шийдэхээр судалгаа шинжилгээ хийх, шинэ арга технологи нэвтрүүлэн ажиллаж, Донорын тухай хууль гаргаж, донорын үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах, ойлгуулах үйл ажиллагаа хийж  байгаагийн гол учир шалтгаан нь амин чухал эрхтнүүд болох зүрх, уушиг, элэг, бөөр, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний эмгэг түүний төгсгөлийн шатанд орж амь насаа алдах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай олон зуун хүмүүс өвчиндөө шаналж , энэхүү эмчилгээг хийлгэж чадахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг цаг бусаар үзүүлж элэг нэгт Монголчууд олон байгаатай холбоотой юм.

 Зөвхөн манай оронд гэхэд жил бүр шинээр 120-140 гаруй хүн бөөрний архаг дутагдалд орж гемодиализ эмчилгээнд хийлгэх шаардлагатай болдог. Эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Жил бүр 2000 гаруй хүн элэгний хавдартай нь тогтоогдон оношлогдсон анхны жилдээ 75-80% нь нас бардаг гэсэн мэдээлэл байна. Энд В, С вирусын шалтгаант элэгний хатуурлын хүндрэлээр нас барж буй хүмүүсийн тоо мэдээлэл ороогүй болно. Мөн зүрх, нойр булчирхай, амьсгалын замын эмгэгээр олон арван иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй нь манай улсын нас баралтын шалтгааны эхний 5 байранд орж байна. /ЭМЯ, ЭМХТ 2017/

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан томъёоллоор хэрвээ тархины үхэлд хүрсэн бол уг хүнийг нас барсан буюу биологийн үхэлд орсон гэж үздэг. Биологийн үхлийг Англиар Real Death, Оросоор Истинная смерть буюу Монголоор жинхэнэ үхэл гэж анагаах ухааны толь бичгүүдэд бичсэн байна.

Залуу Цэг МН вэбсайтын эрхэм уншигч түмэн та бүхэндээ хандаж АНУ-н иргэн, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний пионер, алдарт мэс засалч Томас Старзлын хэлсэн “ Donation saves Nation “ буюу “Донор болох үйл хэрэг нь Үндэстнээ аврах үйл хэрэг юм” гэсэн утга бүхий үгээр энэхүү мэдээллийг дуусгая.

Хүндэтгэсэн: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, МУ-н Хүний гавъяат эмч  П. Батчулуун

 

Эх сурвалжhttp://www.zaluu.com/read/2362c89ba

By updown

5 thoughts on “Донорын тухай ойлголт”
  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  3. Та бөөр худалдаж авах уу эсвэл зарах уу?
    бөөр? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байна уу?
    хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн сайхныг санал болгох болно
    таны бөөрөнд 500,000 доллар зарцуулна. Намайг Доктор МАКФЕРСОН гэдэг бол МАКФЕРСОН КЛИНИК-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас ажилладаг
    амьжиргааны хамт бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах
    холбогдох донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байгаа бол бүү хий.
    бидэнтэй холбоо барина уу

    Whatsapp: +34603339007
    Telegram: +34603339007
    Viber: +34603339007
    Имэйл: doctormacphersonclinic@gmail.com

    Хүндэтгэсэн
    Доктор Макферсон.

  4. Та бөөр худалдаж авах уу эсвэл зарах уу?
    бөөр? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байна уу?
    хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн сайхныг санал болгох болно
    таны бөөрөнд 500,000 доллар зарцуулна. Намайг Доктор МАКФЕРСОН гэдэг бол МАКФЕРСОН КЛИНИК-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас ажилладаг
    амьжиргааны хамт бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах
    холбогдох донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байгаа бол бүү хий.
    бидэнтэй холбоо барина уу

    Whatsapp: +34603339007
    Telegram: +34603339007
    Viber: +34603339007
    Имэйл: doctormacphersonclinic@gmail.com

    Хүндэтгэсэн
    Доктор Макферсон..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн