Монголчууд их гэнэн, итгэмтгий улс. Тийм учраас л Сибирийн хар хорхой залгивал зүгээр болно гэдэгт өнөөдөр ч итгэсээр л байна. Үүнээсээ болж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Ийм хорхой 70 ширхэгийг залгисан хүүхдийн бие сэхээнд ортолоо муудаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг уржинан гарч байв. Энэ мэтчилэн эрүүл мэндээрээ хохирч балрах тохиолдол цөөнгүй гэнэ. Эмчилгээний зориулалттай гэгдэх энэ хорхой тухайн хүнийхээ биеийн онцлогоос шалтгаалан тохирох тохирохгүй гэж байдаг бөгөөд бусдын үгээр, ам дамжсан яриагаар жор зохиох нь маш аюултай юм.

Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ” Монгол ганцаараа нууцат арал юм шиг, гэнэт сонин хачин эмчилгээ гарч ирээд, тэр нь үйлчлээд эхэлнэ гэж байхгүй л дээ. Хүмүүс зарим тохиолдолд бие биедээ хор болж байгаагаа мэддэггүй. Нэг найз нь өвдчихлөө гэхэд Сибирийн хар хорхой идээд зүгээр болсон гээд эмчлэх боломжтой байсан үеэс нь холдуулчихдаг. Тэгэхээр эхлээд тус болох гэж байгаад гай тарих вий гэж болгоомжлох ёстой. Батлагдаагүй, нотлогдоогүй, туршилтын эмчилгээ хийлгэж огт болохгүй” хэмээн сэрэмжлүүлсэн байдаг.  Бурхан таныг сэлбэггүйгээр бүтээсэн тул эд эрхтэнээ хайрлаарай.

By updown

One thought on “Сэрэмжлүүлэг: Сибирийн хар хорхой залгивал амь насаа алдах аюултай”
  1. Угаасаа эмчилгээгүй гэсэн хүмүүс л аргаа барахдаа ийм юмнууд хэрэглэдэгшдэ, анагаах нь тэртээ тэргүй эмчлэх боломжгүй гээд бхад буруутгах арга байхгүй. Тохирсон нэгэн нь дээрдээд гайгүй болдог л юмдаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн