“Юм үзээгүй хүн”

Хүмүүсийн дунд нэгийгээ ” Манай албан газрын тэр Ёстой юм үзээгүй зантай”, “Юм үзээгүй юм шиг аашлаад хөгийн гэдэг нь…”,  “Юм үзсэн юм шиг байгаач. Түрүүнээс хойш л чанга чанга магтаад” гэж ирээд загнаж, муулчилдаг. Ингэхдээ муугаар зүйрлэх нь бий.

Ер нь юм үзээгүй хүн гэхээрээ л шуналтай, юу ч мэддэгүй гэх ойлголт бидний ихэнхид нь шууд ойлгогддог. Угтаа бол бид бүгд л юуг ч үзээгүй. Энэ дэлхийд ирээд буцах хүртэлээ хүн энэ тивийн тэрбум живаа амт, үнэр, өнгө үзэмж, ертөнцийн гайхамшиг, нууц, улс гүрэн, хүмүүс, баяр жаргал, зовлон бүхний өчүүхэн хэсгийг мэдэж амждаг.

Тиймээс юм үзсэн хүн шиг жүжиглэх гэж өөрийгөө битгий хуур, юм үзээгүй гэж өрөөл бусдыг бүү шүүмжил. Хүний хүсэл шунал гэдэг ёроолгүй сав лугаа адил болхоор юм үзээгүй юм шиг тэмүүлж, биширч дуу алдаж, гайхширахгүй гээд ч яах билээ.

 


 

 

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.