Дэлхийн аварга манай урдаа барьдаг жүдочдын нэг Д.Сумьяа хуримандаа бэлдээд завгүй байгаа гэнэ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Цогтгэрэлтэй дэр нэгтгээд багагүй хугацаа өнгөрчээ.

Ирэх наймдугаар сарын билэгт сайн өдөр хуримаа хийхээр урьдчилсан тов гаргаад байгаа юм. Өнгөрсөн жилийн намар Д.Сумьяагийн ээж Дэлгэрмаа “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Охины гуйлга ирчихсэн. Өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ” гэж байсан бөгөөд тэр өдөр тун удахгүй болох нь. Ийнхүү спортын салбарт бас нэгэн хос гал голомтоо бадрааж байна. Хосууддаа аз жаргал хүсье.

By updown

One thought on “Д.Сумьяа наймдугаар сард хуримаа хийнэ”
  1. Увсын хүн увстайгаа сайн таардгийн билээ шдэ уг нь кк. Аваргадаа аз жаргал хүсье.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн