Хогийн цэгт хамгаалалтын ойн зурвас байгуулж моджууллаа

Бүх нийтээр мод тарих Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Сонгинохайрханчууд мод тарилаа. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарангийн энгэр”-ийн төвлөрсөн хогийн цэгийн 900 метр хашааг дагуулан 2.08 га газарт мод тарилаа. Уг төслийг 2020 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний удаад төрийн албан хаагчид болон иргэд хамтран уг талбайд 1200 мод тарилаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн